Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэлхийн банктай хамтарна

Aдмин / Нүүр

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Дэлхийн банктай 30 гаруй жилийн турш хамтран ажиллаж агаар орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалах чиглэлд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Өнөөдрийн уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль хамгаалах, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ойрын болон урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцлаа.

Энэ үеэр сайд Н.Уртнасан хэлэхдээ Дэлхийн банктай хамтран хөрсний бохирдол, ойжуулалт, хаягдал усыг дахин ашиглах, байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт зэрэг томоохон ажлууд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Суурин төлөөлөгч Андрей Михнев Дэлхийн банкнаас Ковид-19 цар тахал аялал жуулчлалын салбарт үзүүлж байгаа нөлөөллийн талаар томоохон судалгааны ажлыг хийж, дуусах шатандаа орсныг онцолсон бөгөөд эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа Аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, чадавхжуулах ажлын хүрээнд хамтран ажиллах боломжуудыг судлана гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд хамтран ажиллаж үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.26] 2021-03-05 09:55:16

Энэ яам үнэхээр үйлс нь хазайсан газар гэдэг л болоод байна даа. Сайдын суудал нэр хүнд шалны алчуур болдог болжээ. Хэнч хамаагүй мөнгөтэй бол хийдэг ажтл юм байна даа. Мөнгө хурааж сайд болох минь .

Ovun [122.201.21.120] 2021-03-04 22:07:01

Hvmvvsee ta bvhen setgel zvtgel gargaad bolomj iig bodit ajil bolgoh geed ajlaa hiij bgaa zaluu saidad Saad bitgii bolooch ajil hiih hvnd arga nioldood hiichihne Ajil hiih setgelgvi ulsad shaltag shaltgaan ni arbin baihiimaa

Иргэн [103.10.23.149] 2021-03-04 19:07:10

Энэ сайдын үс гэзэг нь ч яах вэ түмэнд хэрэгтэй юу хийж чадах нь чухал хэн ч хамаагүй сайд болдог болжээ маш чухал салбар шүү

Зочин [203.91.112.133] 2021-03-04 18:48:12

Уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн банк байтугай нь ч бууруулж чадахгүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.