БНХАУ-д ажилласан шинжээчдийн багийн тайланг нийтлнэ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний гарал үүслийг тогтоох зорилгоор БНХАУ-д ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) олон улсын шинжээчдийн багийн тайланг гуравдугаар сарын 14-нөөс хойш нийтэлнэ.

Энэ тухай ДЭМБ-ын зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын шинжээч Питер Бен Эмбарек мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, эхлээд шинжээчдийн багийн завсрын тайланг, дараа нь эцсийн тайланг нийтлэхээр төлөвлөж байжээ. “Гэвч дараа нь үндсэн тайлан болон тайлангийн товч дүгнэлтийг зэрэг нийтлэхээр шийдсэн. Одоогоор бидэнд тодорхой огноо байхгүй байгаа боловч гуравдугаар сарын 14-15-нд эхлэх долоо хоногт танилцуулна гэж найдаж байна" гэж Питер Бен Эмбарек хэллээ.

ДЭМБ-ын шинжээчдийн баг нэгдүгээр сарын 14-ний өдөр коронавирусний гарал үүслийг судлахаар БНХАУ-д очсон билээ. Тэд 14 хоног тусгаарлагдсаныхаа дараа Ухань хотод очиж, 2019 оны 12 дугаар сард вирусний халдвар анх бүртгэгдсэн далайн гаралтай бүтээгдэхүүний "Хуанань" зах, халдварт өвчний хэд хэдэн эмнэлэг, Уханийн Вирус судлалын хүрээлэнд ажиллажээ.

Хоёрдугаар сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр олон улсын шинжээчид коронавирусний эх үүсвэрийг тогтоож чадаагүй гэж мэдэгдсэн боловч БНХАУ-ын шинжээчидтэй хамтран ажиллах явцдаа халдвар тархах гол таамаглалыг тодорхойлж чадсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хамгийн магадлалтай хувилбар бол вирус зэрлэг амьтнаас завсрын амьтнаар дамжин хүнд халдсан гэх таамаг юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:36

ЗОЧИН [124.158.95.14] 2021-03-09 06:44:01

ЗАВСАРЫН АМЬТАН ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙНАА??? ХҮН БОЛОН АМЬТАН ГЭЖ БАЙНА, ЭНЭ 2-ЫН ДУНДАХ ЗАВСАРЫН АМЬТАН ГЭЖ ЁСТОЙ ДУУЛААГҮЙ ЮМ БАЙНА


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.