АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлав

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим эдийн засгийг дэмжих 1 их наяд 9 тэрбум долларын багц арга хэмжээг бямба гарагт баталлаа. Хуралдааныг хууль тогтоох байгууллагын дээд танхимын цахим хуудсаар шууд дамжуулжээ.

Энэхүү төлөвлөгөө нь коронавирусний халдварын тархалтаас үүдэлтэй хямралын уршгийг арилгах АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хөтөлбөрт суурилжээ. Хуулийн төслийг батлахыг Сенатын танхимын гишүүдийн 50 нь дэмжиж, 49 нь эсэргүүцсэн байна. Хуралдаан 24 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Бүгд Найрамдах намын нэг гишүүн санал хураалтад оролцоогүй байна.

Баримт бичгийг хэлэлцэх үеэр Бүгд Найрамдах намын голдуу сенатчид санал хураалтад янз бүрийн нэмэлт өөрчлөлт оруулсан боловч ихэнхийг нь буцаажээ. Одоо бага зэрэг өөрчлөлт оруулсан хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахин батлах бөгөөд үүний дараа л ­Е­­рөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. Ардчилсан намынхан ажилгүйчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх хугацаа дуусахаас өмнө баримт бичгийг батална гэж найдаж байна. Энэ хугацаа гуравдугаар сарын 14-нд дуусах юм.

Багцад тусгасан гол арга хэмжээ бол АНУ-ын татвар төлөгчдийн ихэнх нь хүлээн авах 1400 долларын чек байх юм. Хуулийн төсөлд мөн орон нутгийн удирдлага, сургууль, бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулж хөрөнгө хуваарилахаар тусгажээ. Харин 2025 он гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 15 доллар болгох заалтыг хуулийн төслөөс хассан байна.

Ажилгүй болсон иргэдэд тэтгэмж олгох заалтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд долоо хоногийн мөнгөн тусламжийн хэмжээ 300 доллар байх бөгөөд тэтгэмжийн хөтөлбөр есдүгээр сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Энэхүү багц арга хэмжээнд цар тахалтай тэмцэхэд 400 орчим тэрбум долларыг шууд хуваарилахаар тусгасан байна. Нэг их наяд орчим долларыг хүн амд тусламж үзүүлэхэд, үлдсэнийг нь эдийн засгийг дэмжих арга хэмжээнд зарцуулахаар болжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:36

Зочин [202.179.25.61] 2021-03-08 04:43:55

hUN BURT YADAJ DOR HAYAJ 1 SA TORGGIIN HOOL HUNS ERUUL MENDIIG DEMJIH BAYCHER OLGOH HEREGTEI

Зочин [202.55.188.109] 2021-03-07 08:28:28

Насанд хурсэн иргэн бурт 1 саяаа егеед 1 сар 0 зогсолт хийгээд нам дарах юмыг МАНгар албаар сунжруулж, далимдуулан янз бурийн шахаа хийж дундаас нь цавчиж байна. Коронаг нам дарах нь МАНгарт ашиггуй учраас "Менгегуйээ" гэж ард тумнээсээ харамлаж байсан мертлее одоо болхоор шинэ ЗГ нь гарч ирээд "Менгенеес их юм алгаа" гээд сонгуулыг далимдуулж 10 их наяд хувааж цавчих гээд улайрч байна.

Зочин [202.55.188.109] 2021-03-07 08:19:26

АНУ корона эхэлснээс хойш 3 дах удаагаа иргэн буртээ нехен олговор егех нь. 20 оны 3 сард $1200, 12 сард $600, одоо 3 сардаа багтаагаад $1400 егхийм байна. Дээр нь ажилгуйдлийн тэтгэмж егех нь. Бас мужууд нь иргэддээ терийнхеес тусдаа нехен олговор егч байна. Жишээ нь Калифорниа муж иргэн буртээ $500 + хунсний талон егч байна. Энэ чинь халамж биш ажил орлогоо удаан хугацаанд хаалгуулж боолгуулсны нехен олговор гэдгийг хэн ч ойлгоно. Тэгэхэд МАНгар тер яаж байна? Ард тумнээсээ харамлачаад еерсдее цавчаагаа хийж байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.