Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:

“Монголын бахархал болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе.

Энэ өдрийг тэмдэглэх уламжлалт хандлага, агуулга нь монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, эмэгтэйчүүдийн эрх зэрэг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэгш байдал, шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар саналаа дэвшүүлж, эрх баригчдаас шаардах байдаг.

Өнөөдөр цар тахлын хямралт нөхцөл, эдийн засгийн доройтол, өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогын хомсдол уналтаас хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна. Ажлын байраа алдаж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд болжээ. Ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, эмэгтэйчүүд даруй 1.35 дахин бага цалин авч байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс чадах, хүчрэх хэмжээгээрээ цар тахлын нөхөн олговрыг олгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг ажилтай болгохоор хичээх ёстой.

Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг олон улстай харьцуулбал шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудаас 107 дугаар байрт эрэмбэлэгджээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалтай биш байна. Хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, аз жаргалтай, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг юм. Эмэгтэйчүүдэд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь нийгмийн бүх шатанд хангахад Монголын улс төр, төрийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Үүний тулд төрийн бүх шатанд хяналт, тэнцвэр, иргэдийн оролцоо чухлаар шаардагдаж байгааг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шаардаж, нэхэж сануулах нь зүйтэй гэж бодож байна.

Та бүхэнд баярын мэндийг дахин уламжлая.

Мөнх тэнгэрийн дор монгол бүсгүйчүүд эрх тэгш, итгэл дүүрэн, тэнүүн жаргалтай байх болтугай” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2021-03-09 09:35:00

ene hynd neeree itgeheen bailaa JONHUU gedeg ni ynen boltoi!!!ta nar medee medeelel erhbis ynsdag biz dee!!arhian yygaad zabgyi sogtyyrch hebtdeg yy?....yostoi yoriin Mongol boljee?ene baidalaaraa bol Mongol haa hold oo aj daa!

Зочин [103.10.23.149] 2021-03-08 10:45:20

Ёөкөө тэр янз бүрийн пялдаг үгнүүд чинь бидэнд хэрэггүй санаа зовоосон өвчнөөс ард түмнээ хамгаал тэтгэврийн доод хэмжээг нэм

зочин [122.201.22.95] 2021-03-08 08:07:44

Эрх ,нь зөрчигдсөн нэг эмэгтэйг суллах чадваргүй том юм ярих юм даа. Худлаал байна даа

Иргэн [202.126.88.224] 2021-03-08 07:53:36

Хэцэсс муу Оросын КГБ-ын шувуухайтай гэрлэж Путин эзнээсээ даалгавар авч элэг нэгтнүүдээсээ нүүр буруулсан орчин цагийн ногоон малгайт чамайг үйлээ эдлэхийг чинь үзнээ за!!!

Иргэн [202.126.89.141] 2021-03-08 07:44:35

Мэндчилгээндээ бас улс төрөө хавчуулаад би сайн эрх баригчид муу гээд хэлээд байнаа.Дмхин ерөнхийлөгч болох гэж мөн их үзэж байнаа.Аргагүй дээ цаана нь ШОРОН хүлээж байхад....

huulich [202.70.34.114] 2021-03-08 06:38:01

Chimgeeg ta yagaad sullahgui bgaan bee..................

Зочин [202.21.108.220] 2021-03-08 06:22:56

Тархи толгойд нь өшөө хорсол, атаархалаас өөр юу ч байхгүй хүн юмаа..

Зочин [150.129.141.104] 2021-03-08 06:06:01

Зүгээр л мэндчилгээгээ дэвшүүлэлдээ та улс эх орондоо юу болж байгааг харж байгаа ш дээ өөр гаригаас ирсэн хүн шиг ярих юм энэ бүхэн та бүхний ялангуяа та их оролцоотой тарьсан гай ш дээ

Зочин [66.181.161.88] 2021-03-08 05:13:39

FUCK YOU BATTULGAAA

Зочин [64.119.18.98] 2021-03-08 04:53:18

Монголчууд сандарч ядаж байхад энэ нэг амьтан гутааж харлуулж бах таваа хангаад л, өөрийгөө магтсан магтаал бичээд л, өдөр бүр дээлээ сольж өмсөөд л, инээд алдаад л малилзаад байхын энэ Женко ер нь эрүүл л байдаг байгаа даа. Өөр улс орны тэргүүнүүд хүртэл сандарч байхад маань туслаад байхад шүү. Монголд нэг ийм Монголчуудад хэрэггүй орон тоо байх юмаа, яая даа

Зочин [202.179.25.61] 2021-03-08 04:46:33

THANK YOU ta dahin songogdono, emegchteichuudiin erchiin toloo ta urgelj duu hooloigoo hegtgej yavdag mundag hun shuu

Зочин [66.181.161.88] 2021-03-08 05:12:48

Зочин [66.181.179.24] 2021-03-08 04:39:05

Oros ehnert tani mart 8 hurgye

Зочин [66.181.190.87] 2021-03-08 04:36:28

Mongoliin nomer neg daisan Jonkhuu


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.