ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Одоогоор Коронавирусээр 3091 хүүхэд өвчилсөн

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

- “COVID-19” халдвар ямар түвшинд байгааг мэргэжлийн хүний хувьд дүгнэж хэлнэ үү?

-Халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөл хорио тогтоохоор халдварын тохиолдлын тоо буурахгүй, өмнө нь халдвар авсан хүмүүс гарч ирж байна. Халдвар авсан хүмүүсийн тоо ихсэх тусам хүндээр өвдөж буй хүмүүсийн тоо өсөж байна. Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүсийн хувьд хүндээр өвдөж байна. Хөл хорио тогтоож байгаа болохоор аль болох гэртээ байж, халдвар авах эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

-Хэчнээн хүүхэд “COVID-19”-өөр халдварлаад байна вэ?

-Одоогоор 3091 хүүхэд өвчилсөн. Шинж тэмдэггүй халдвар явагдах тохиолдолд халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс гадуур явахгүй байх хэрэгтэй.

-“COVID-19” туссан хүмүүсээс PCR шинжилгээ нэхээд байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Эдгэрээд гарч байгаа хүмүүстээ бичиг өгч байгаа. Тухайн хүн давтан шинжилгээг гурван сарын турш өгөхгүй байж болно гэсэн журам бий.

-Хөхүүл ээжүүдийн хувьд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу?

-Анагаах ухааны доктор Д.Мөнхцэцэг мэдээлэл өгсөн. Түүний ярилцлагуудыг үзэх хэрэгтэй. Хөхүүл хүмүүс вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болно.

-Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс гэрээр хэрхэн эмчлүүлж байгаа вэ?

-Хөнгөн хүмүүс 14 хоногийн дотор эмчлэгдэж байгаа. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст халууны шил, D, C витамин зэргийг тарааж өгсөн. Биеийн байдлыг үнэлэх аргуудыг өрхийн эмч нар зөвлөж байгаа. Батлагдсан тохиолдол гэрээр эмчлүүлэхэд юу анхаарах вэ гэсэн ном “E-Mongolia” сайт руу ороод, Бидний хэрэгжүүлэх есөн дадал гэсэн номыг үзээрэй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:26

Зочин [192.82.80.61] 2021-04-12 12:36:58

oros-d huuhed-iin covid-19-d zoriulsan vaccine baigaa shuu dee..........!!!!!!!!!!

Зочин [66.181.161.29] 2021-04-12 10:40:29

МАНГАСУУДАА ХЯТАД ВАКЦИНЫ ЧАНАР ЭРГЭЛЗЭЭТЭЙ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ?? ТУРШИЛТЫН ВАКЦИН ҮНЭГҮЙ АВСАН . ОДОО АРАЙ ХУУРАМЧ ВАКЦИН ОРУУЛЖ ИРЭХ ЮМ БИШ БИЗ

Зочин [192.82.80.61] 2021-04-12 08:12:58

SPUTNIK light________gej baigaa sh dee______!!!!!!!!!

Zochin [66.181.161.55] 2021-04-12 05:10:12

Tegehdee gaduur huuhdee daguulj bga humuus zondoo bn.gaihaad l bgdiim yagaad ene ersdelteiyued huuhdee daguulaad ywdagiim boloo gej.delguurluu hurtel huuhdee ywuulhiim ma.oorsdoo ywl da.

зОЧИН [72.52.87.193] 2021-04-12 05:00:08

Хужаа вакцин шахаж эхэлсэн цагаас эхлээд өвчлөл улам гаараад байгааг жирийн хүн ч мэдрээд байхад ЭМЯ, МАН -ыхан яагаад зогсоохгүй бн вэ , МАН нам Хятад улс хоёр ямар тохироо хийж ,үүрэг авсан болоод Спутникийг авахгүй хойлуулж хЯТАДЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗАХИАЛААД БН ВЭ Спутникээр ажилчидаа вакцинжуулна гэж заралсан хувийн хэвшлийн байгууллагуудад хүртэл оруулж ирэх замыг нь хааж дарамт учируулж бн гэсэн,

Зочин [192.82.80.61] 2021-04-12 04:50:10

SPUTNIK V............yasan be..........?????????


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.