Урд хөршрүү хилээр нэвтрэх бараа, ачаа эргэлтийн хугацааг түргэсгэхэд анхаарна

Aдмин / Хууль

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.


Манай улсаас БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарласан.

Үүнээс үүдэж Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдож, хүнс ачаа тээврийн эргэлт саатаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа.

“Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүйгээр ачаа тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж хилийн боомтоор нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд мэдэгдээд, богино хугацаанд ачаа тээврийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн Синофарм компаниас худалдан авах гэрээний дагуу ойрын хугацаанд вакцины нийлүүлэлтийг хийхээр талууд санал нэгдлээ.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов.


Сэтгэгдэл

Зочин [202.70.38.18] 2021-04-16 13:45:50

Нийм ахыг уулзуулаачжж

Анхаараач ээ [64.119.25.150] 2021-04-16 13:21:08

Манай улсыг ОХУ д төлөөлж суугаа эляин сайдын яам ОХУ аас манайд нийлүүлэгдэх хүнсний болон бусад бүтээгдэхүүний нйилүүлэлтэдтхэрхэн анхаарал хандуулж байна. Хилийн арилжааг даруйхан чөлөөлөх хэрэгтэй байна. Орос вакцинаа хангалттай хийж байна. Ядаж зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг одоо байгаагаас илүү их импортлох тал дээр анхаараачээ. Хятад биднийг дэндүү хавчиж байна !

Бүдүүлэг л байна [64.119.25.150] 2021-04-16 13:17:58

Энэ талаар манай ЕСайд Хятадын ЕСайд-тай нь утсаар ярилцсан, манай шадар сайд элчин сайдтай нь ярилцлаа. Хятадууд ч гэсэн дээ Эрээн-Замын-Үүдын хооронд байгаа, жимс ногоо, барилгын материал, дотуур өмдхөн зэрэг бүтээгдэхүүнд Улсынхаа ЕСайд-ыг оролцуулж байгаа нь өөрсдийнх нь нэрийдлээр өнөөгийн шинэ Хятад улсын гадаадтай харилцаж байгаа дипломат бодлого үнэхээр бүдүүлэг түвшинд явагдаж байгаа нь тодоос тод харагдаж байна. Тэгэхээр Хятадын гадаад бодлого бүхэлдээ, худалдаа эдийн засагтаа гэсэн түрэмгий гэхээсээ илүү бүдүүлэг байгаа нь тод харагдаж байна.

Зочин [202.9.46.89] 2021-04-16 11:42:28

ЗӨВХӨН ОРОС ВАКЦИН ТАРИУЛМААР БАЙНА.

Зочин [192.82.80.61] 2021-04-16 10:42:44

uo novsh gej.............hujaa vaktsin-aar bumbugdchih yum baina l daa...............bolimoor oo..............!!!!!!!!!!!!

Зочин [192.82.80.61] 2021-04-16 10:26:19

China________SPUTNIK V-g uildverleheer Oros-toi geree hiisen_________!!!!!!!!! Mongol____china vaccine__avah hereggui_______!!!!!!!!!!!

Зочин [202.9.46.89] 2021-04-16 09:31:25

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийг гадагшаа явах боломжтой гэсэн үнэн биз дээ.

Зочин [103.26.194.212] 2021-04-16 09:05:22

Хужаа нь хилээ хаахад монгол идэх хоолгүй өмсөх хувцасгүй эм эмнэлэгийн хэрэгсэлгүй, бүр мөсөн хятадын хараанд оржээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.