Армин Лашетийг Канцлерт нэр дэвшүүлэхийг дэмжжээ

Aдмин / Гадаад мэдээ

БЕРЛИН. /РИА Новости/. Германы Христосын Ардчилсан холбоо /ХАХ/ нам 9 дүгээр сарын 26-нд болох сонгуулийн үеэр тус улсын Канцлерын албан тушаалд Армин Лашетийг нэр дэвшүүлэхийг дэмжээ.

ХАХ намын 31 гишүүн Лашетийг дэмжсэн бол 9 хүн Христосын Нийгмийн холбоо намын /ХНХ/ намын удирдагч, Бавари мужийн Ерөнхий сайд Маркус Зёдерт санаа өгснөөс гадна 6 хүн түдгэлзсэн хариу өгчээ.

Үүнтэй холбоотойгоор ХАХ намын шийдвэрийг дагана гэдгээ Зёдер мэдэгдээд байгаа аж.

Бундестагийн сонгуулийн үеэр жагсаалтад тэргүүлэхийн төлөө өрсөлдөхөд бэлэн буйгаа Лашет, Зёдер нар мэдэгдсэний дараа ХАХ/ ХНХ эвслээс Канцлерын албан тушаалд хоёр хүн нэрээ дэвшүүлэхтэй холбоотой нөхцөл байдал үүссэн юм. Тус сонгуулийн дараа Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулж, шинэ Канцлер томилогдоно. Германд намууд Канцлерт нэр дэвшигчээ эртнээс зарладаг аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:22


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.