2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Aдмин / Хууль

2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёрдахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь үнэлж байна

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.

Энэ дагуу:

- Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5,000

- Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5,000

- Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70,000

- Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ.

Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгалаа

Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.

Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулах боллоо.

Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв. Мөн зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхыг даалгав.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.113] 2021-05-06 02:43:33

Вакциндаа хамрагдахгүй шилж голж ярвалзаж байгаад ийм боллоо. Татвар төлөгч бидний мөнгийг Халамж нэрээр худал үнэн бичиг баримт бүрдүүлж авч иддэг, талоны бараа авч идээд гэдсээ илээд хэрүүл, хараалын үг хэлээд, архи ууж хов ярьдаг хэсэг хүмүүс вакцин хийлгэхгүй үхсэнээ хийгээд байгаан. Бас шилж голоод Спутник 5 хийлгэх гээд ШҮЛСЭЭ үсчүүлээд сууж бна уу. Ичээж халамж авдаг, ВАКЦИН хийлгээгүй байгаа гахайнуудаа. Энэ улсаар тэжээлгэсэн малнуудыг бөөнөөр нь гавлаж аваачаад вакцин шах. Өөрснийгөө Чингис хаан гээд сууж байгаа даа. Төр засаг яах гэж халамж нэртэй мөнгө өгч эхэлсийн. Тэжээвэр хүн сүрэг Монголоор дүүрч эцэст нь Төр засаг руугаа эргээд ноцож бна гэж ойлгож бна. Халамжийг боль. Бусаддаа өвчин халдаах аян өрнүүлж байгаа бусуу.

Zochin [109.89.151.254] 2021-05-05 18:48:09

Ergyytsen zaluuchuud erx cholooniixoo toloo zov zyil deer temtsej bosooch ee !!! Virusees aij xorigdoj baisanaas garch temtseed tussan ch yadgiin oorooroo tusaad edgeed darxlaa togtox ni xyatad vaktsin xiilgesenees deer ! Virusiig uls torjyylj songuuliin shou bolgoj baigaag byr zoxion baiguulalttai songuulid beldej baigaag xaraad byr gutchixlaa.

Zochin [109.89.151.254] 2021-05-05 18:40:50

Odort 1000 myangaar toologdood baigaa shine xaldvar avagsdiin too chin shudarga ynen yumuu ??? Uls torjyyleed songuuliin shou bolgood baigaa yum bish yy ???

Зочин [122.201.22.122] 2021-05-05 17:02:18

SPUTNIK V_vaccine_________2 dose ni___9.8$=26'000.T________!!!!!!!!!!

Оросоос орос вакцин аваад аль [66.181.161.78] 2021-05-05 16:21:14

Орос вакцин хурдан аваад ир. 18 аас 65 насны олон хүн бна . Хийлгэнэ

Зочин [66.181.161.18] 2021-05-05 12:37:59

Haha songuilig bol jinhen hiij bnda bur tulwultsun bnshte

Зочин [202.126.88.221] 2021-05-05 12:08:45

E barimtaanyha dansaar olgpnp bizdee

Zochin [203.91.115.50] 2021-05-05 11:32:43

50000 baga bna 500000 og

batsuuri [192.82.76.246] 2021-05-05 12:30:59

davraad bai ajil olj hii

Зочин [66.181.161.58] 2021-05-05 10:12:54

ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛГҮЙ ИРГЭД 1 000 00 \НЭГ САЯ | - АВЬЯ , ЗАНДАНШАТАР аа - ХҮРЭЛСҮХ ээ СОНГУУЛЬ БОЛЛОО ШҮҮ , өгөхгүй бол Е - н горьдлого - БУДАА - тийм ээ УЛС ДАЯАРАА ...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.