Хүүхдийн төв номын сангийн 18 жилийн ой тохиож байна

Aдмин / Боловсрол

Өнөөдөр Хүүхдийн төв номын сангийн 18 жилийн ой тэмдэглэлт өдөр тохиож байна. Хүүхдийн төв номын сан нь анх БСШУ-ны сайдын 2002 оны 370 дугаар тоот тушаалаар УТНС (одоогийн МУҮНС) -гийн харьяанд “Хүүхдийн номын ордон” нэртэйгээр дөрвөн уншлагын танхим, 16 ажилтантайгаар 2003 оны тавдугаар сарын 9-нд нээлтээ хийсэн.

Улмаар Засгийн Газрын 2004 оны есдүгээр сарын 15-ны 196 дугаар тогтоолоор хүүхэд, залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий бие даасан төсөвт байгууллага болон өргөжүүлснээр Монгол Улсад анх удаа хүүхдийн номын сан бий болсон түүхтэй. Номын сангийн тухай" хуулийн 17.3 дахь заалтыг үндэслэн 2015 онд Монгол Улсын Засгийн Газрын 266 дугаар тогтоолоор “Хүүхдийн Төв номын сан” нэртэй болж, дөрвөн хэлтэс, 32 ажилтантай болсон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ.

Сан хөмрөгтөө монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг болон тогтмол хэвлэлтэй томоохон номын сан болжээ. Одоогоор насны болон хэлний онцлогт тохируулсан зургаан танхим болон зөөврийн номын сангаар хүүхэд багачуудад номын сангийн үйлчилгээг хүргэж байна.

Хүүхдийн төв номын сангийн дүрэмд заасны дагуу улсын хэмжээний ЕБС-ийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүргийг гүйцэтгэж, нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн номын санчдад жилд 6-8 удаа сургалт зохион байгуулж, 200-300 гаруй номын санчдыг сургалтанд хамруулан, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байна. Хүүхдийн Төв номын сан 60 гаруй мянган уншигчдад шинээр үнэмлэх нээж, 800 гаруй мянган үйлчлүүлэгч хүүхдэд нэг сая 500 мянга гаруй номыг уншуулжээ.

2005 оноос сан хөмрөгөө электрон каталогт оруулах эхлэлийг тавьж, 2008 онд номын сангийн программ хангамжийн “Волвес” компанитай хамтран ажиллахаар болсон. Үүний үр дүнд LIB4U номын сангийн үндэсний программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн үүлэн технологийн шийдэл бүхий https://mccl.lib4u.net/ электрон каталогийн цахим хуудсаар сан хөмрөгийн мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ.2019 онд тус программын аудио видео, 2020 онд вэб хувилбарыг авснаар электрон каталогийг цахим хувилбартай нь шууд холбон каталогийн мэдээллийг баяжуулах боломжтой болсон. Үүний үр дүнд монгол болон гадаад хэлний 700 гаруй номыг цахим хувилбартай нь холбон хэрэглэгчдэдээ хүргээд байна.

1996 онд "Номус" компани (одоогийн Цогт Охин Тэнгэр сан) анх санаачлан хэрэгжүүлсэн https://e-nom.mn/ цахим номын сантай хамтран ажиллаж, хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн 500-аад номыг тус санд оруулснаар орон зай цаг хугацаанаас үл хамаарч гар утас, компьютер, киндл, хавтгай төхөөрөмж дээр бүрэн эхээр нь үнэ төлбөргүй цахимаар ном унших боломжийг хүүхэд залуустаа олгосон юм. Хүүхдийн Төв Номын Сан гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого баримтлан Азийн хөгжлийн банкны “Боловсрол Хөгжлийн Хөтөлбөр”, Гёте-Институт, Швейцарын Хөгжил Хамтын Ажиллагааны Агентлаг, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Тайваний Үндэсний Номын сан, Солонгосын “Койка” байгууллага, Япон дахь “Ротари” клуб, Австралид төгсөгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллага хамтран, сан хөмрөгөө арвижуулсаар буй.

Хамтын ажиллагааны үр дүнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, орчин үеийн стандартанд нийцсэн танхимууд байгуулан номын сангийн зориулалтын техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлтэй болж байна.Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн 2020 оноос эхлэн цахим үйлчилгээний хэлбэрээр хэрэглэгчдэдээ түлхүү үйлчилж, “Хүүхдийн Төв Номын Сан” цахим хаягаар хүүхэд багачууддаа цахимаар унших контентуудыг бэлтгэхэд чиглэсэн бодлого баримтлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу олон улсын стандарт шаардлагад нийцсэн шинэ барилга барилгатай болох гэж буй.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.237] 2021-05-09 13:26:40

ой манатай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.