Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 15.00 цагийн байдлаар 30.85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны /https://turnout.gec.gov.mn// цахим хуудсаар цаг тутамд дэлгэрэнгүй мэдээлж байна.
Тус цахим хуудсанд мэдээлснээр, 15.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 30. 85 /626 мянга 313 иргэн/ хувьтай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 2 сая 41 мянга 172 иргэн байгаа юм байна
Сонгуулийн явцыг нийслэл болон аймгуудаар харвал Улаанбаатарт сонгуулийн явц 32.79 /304 мянга 583 иргэн/ хувьтай байгаа бол аймгуудаас:
Орхон- 31.84
Дархан-Уул- 30.95
Говь-Алтай- 35.85
Дорноговь – 35.56
Говьсүмбэр – 35.86
Хэнтий- 31.23
Завхан 34.29
Сүхбаатар 34 хувийн ирцтэй тэргүүлж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.43] 2021-06-09 10:53:20
Дахин сонгууль явуулах шаардлагагүй, одоогийн ерөнхийлөгчөө ажиллах хугацааг нь сунгаж 2 жил ажиллуул.
Зочин [185.66.254.190] 2021-06-09 11:57:01
Горьд спиртийн чэйнжээ!!!