Вакцинууд коронавирусний “Дельта” хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг тогтоожээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /CNN/. Английн судлаачид "COVID-19"-ийн вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүс Энэтхэгт анх илэрсэн “Дельта” буюу “B.1.61.2” хувилбараар халдварласан тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өндөр хувиар сэргийлж буйг тогтоожээ.

Английн Нийгмийн эрүүл мэндийн газраас /PHE/ даваа гарагт мэдээлснээр, “Pfizer-BioNTech”-ийн вакцины хоёр тунг хийлгэснээр эмнэлэгт хэвтэхээс 96 хувиар сэргийлж байсан бол “Oxford-AstraZeneca”-гийн вакцины хоёр тунгийн хувьд 92 хувийн үр дүнтэй байгааг тогтоосон байна.

Судлаачид бусад хувилбарын хувьд энэхүү үзүүлэлтийг илүү өндөр байна хэмээн үзэж байгаа ажээ. Тэд цаашид вакцинууд “Дельта” хувилбараар нас барах эрсдэлээс хэрхэн сэргийлэхийг тогтоох судалгааг үргэлжлүүлэн хийнэ.

Нийгмийн эрүүл мэндийн газрын судалгаанд “Дельта” хувилбараар халдварласан 14019 тохиолдлыг хамруулсан бөгөөд тэдний 166 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Тус байгууллагын Дархлаажуулалтын асуудал хариуцсан хэлтсийн дарга, доктор Мэри Рамсейн мэдээлснээр, вакцинууд “Дельта” хувилбарын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг өндөр хувиар бууруулж буйг тогтоосон нь ихээхэн ач холбогдолтой ажээ.

Мөн Их Британид вакцинжуулалтын аян эрчимтэй үргэлжилсээр байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок даваа гарагт мэдээлээд, энэхүү хөтөлбөр нь олон мянган хүний амь насыг хэдийнээ авраад буйг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, “Хоёр тун вакцин ямар үр дүнтэй болохыг харуулсан энэхүү нотолгоо нь бүрэн тунг хийлгэхийг ач холбогдлыг тодотгон харуулж байна. Вакцин бидний амь насыг хамгаалаад зогсохгүй хэвийн амьдралдаа эргэн орох үйл явцыг түргэтгэнэ” хэмээн нэмж хэлсэн байна.


Сэтгэгдэл

С.Даш [203.91.115.42] 2021-06-15 20:21:56

Шийтгэж биднийг нэрэвсэн Цар тахлын мутац Шинжлэх ухааны нээлтэд Нам дарагдаж сөнөмүй Даатгал хийлгэж аваад Иргэн бүгдээрээ эохлэнэ Дамжлага бүрдээ бататгаж Эрүүл мэндээ дархлана !! Тэнхлэг уужим хорвоогийн минь Эргэлтийн. хөдөлгөөн мөнхөд үргэлжилнэ Тэнэмэл вирусны халдваруудад Эрчимтэй хөдөлмөр хүчтэй өрнөнө Тэг зогсолт -хөл хорио Хэзээ ч дахин нүүрлэхгүй Тив дэлхийн хүн төрөлхтөн Хэмжээр үгүй хөгжин цэцэглэж "Ажилдаан амьтай" гэдгээ Яв цав нотолсоор Ариун цэвэртээ шимтэж Ягштал судалсаар л Анагаах ухааны ололтоороо Ашдын ялалтаа тунхаглаад Аугаа төрөлхтөн хотлоороо Амирлан цэнгэж ханамуй Эгэл хүмүүн заяандаа Итгэл дүүрэн алхалаад Ирээдүй үедээн энхжин цалгиж Эрх чөлөөгөө дагнан дархлаажуулсаар Элэг бүтнээрээ амгалан жаргах болмуй!! Умманибадмэхун


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.