Орон нутгийн 37 чиглэлийг хязгаарлаж 21-д нь хэвийн зорчуулж байна

Aдмин / Хууль

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн мэдээллээл өнөөдрийн байдлаар нийслэлээс аймаг, орон нутаг руу 21 чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хэвийн явж байна.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 58 чиглэлийг баталсанаас өнөөдрийн байдлаар 37 чиглэлийг түр зогсоож, нийт чиглэлийн 63.7 хувьд хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тухайлбал, Дундговь болон Архангай аймгийн төв болон сумд руу тус аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр энэ оны 6 дугаар сарын 16-ний 09.00 цагаас 6 дугаар сарын 30-ний 20.00 цаг хүртэлх хугацаанд орох гарах хөдөлгөөнийг хязгаарлав.

Тээвэрлэлт хэвийн явж байгаа чиглэл рүү зорчих иргэд коронавируст халдварын вакцинжуулалтын бүрэн тун авснаас 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримттай байх шаардлагатай аж. Аймаг, орон нутаг руу нийтийн тээврийн хэрэглсээр зорчих тасалбарыг eticket.transdep.mn сайт руу хандан захиалах боломжтойг АТҮТ-өөс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.