Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа

Aдмин / Хууль

Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид, албан тушаалтнууд аа,

Миний бие хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа. Хүлээн авагтун!

Ноён уул бол монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбаа, төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан билээ.

Бидний өвөг дээдэс Хүннү гүрний өв соёлыг хадгалсан Ноён ууланд орших булшийг 1912 онд "Монгол-Ор" нийгэмлэгийн техникч А.Баллод гэх хүн олсныг судлахаар 1924 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн газар зүйн шинжилгээний анги ирж, Ноён ууланд Хүннүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна.

Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Ноён уулын дурсгал нь дараах асуудлуудад хариу өгснөөрөө бидэнд онцгой ач холбогдолтой билээ. Эдгээрийг дурдвал:

1. Хүннүгийн угсаатны бүтэц, угсаа гарвал;

2. Нийгмийн бүтэц, Төрийн зохион байгуулалт;

3. Хүннүгийн түүхийн он цаг, дараалал;

4. Хүннүгийн амьдрал, аж ахуйн хэв маяг;

5. Хүннү гүрний газарзүйн байрлал;

6. Ази, Европын улсуудтай тогтоосон Хүннү гүрний харилцаа зэрэг юм.

Өнөөг хүртэл Хүннү гүрэнд хамаарах 7,000 гаруй булш олдсоны ихэнх нь, гол төлөв язгууртан ихэс дээдсийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол Хүннү гүрний үндсэн нутаг, Засаг захиргааны төв гарцаагүй мөн болохыг нотолж байгаа юм.

Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, хувцас, оршуулгын зан үйл зэрэг нь Хүннүгийн залгамж хойч нь монголчууд бид ч мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолжээ.

Учир иймд монгол бидний дээд язгуур Хүннү гүрний түүх, соёлыг агуулсан, байгалийн үзэмжит тогтоц бүхий эртний түүхт Ноён уулыг байгаль, түүхийн дархан газар хэмээн үзэж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж энэхүү зарлигийг гаргалаа. Тахилга нь зан үйл төдий зүйл биш юм. Энэ бол байгаль, соёл, эх түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалахыг үеийн үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон хойч үед дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм. Эртний энэ сайхан уламжлалын дагуу Ноён уулыг төрийн тахилгатай болгож байна.

Төрийн албан тушаалтан, үүрэгтнүүд ээ,

Ард иргэд ээ,

Бидний түүх соёл бол монголчуудын уг язгуур, мөн чанар, ижилсэл болон ялгааг илтгэх, хүндлэл бахархлын үндэс суурь юм. Соёл түүхийн агуу их гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулыг хамгаалах нь иргэн бүрийн, монгол хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг ухаарч, хүлээн авагтун.

Мөнх тэнгэрийн хүчин дор язгуур дээдсийн сүлд хийморь биднийг ашид ивээж, Монгол Улс, Монголын соёл түүх өнөд оршиг!


Сэтгэгдэл

иргэн [202.9.46.178] 2021-06-20 03:07:45

АНГЛИАР HUN ОЛОН ТООН ДЭЭР HUNS , ОРОСООР БАС ХУН , ОЛОН ТООН ДЭЭР ХУННЫ . ЯАГААД МОНГОЛЧУУД ХҮННҮ ГЭЭД БАЙДАГ ЮМ БЭЭ. МОНГОЛООР БИД ХҮН ҮНДЭСТЭН

Зочин [66.181.161.62] 2021-06-19 22:59:48

bayarlaa mundag bsan

5112 [202.131.225.197] 2021-06-19 09:02:50

НОЁН УУЛЫН ОРЧИНЫГ НУТГИЙН НИНЖА НАР ТАМ БОЛГОНО, ӨӨР АМЬДРАХ БОЛОМЖ ҮГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ АЖИЛ БАЙХГҮЙ, АМЬДРАХЫН ТУЛД АЛТАА Л УХНА. БҮҮ БАЯС, ОРОН НУТГИЙН ИРГЭД ТАМ ЯАЖ БОЛГОДОГИЙГ ҮЗҮҮЛЭЭД ӨГНӨ. ТЭНЭГ ШИЙДВЭР БАЙЛАА, ГЭЖ

Зочин [103.229.120.145] 2021-06-19 00:47:47

Маш зөв

Зочин [192.82.78.108] 2021-06-19 00:02:52

Ene bol 4 jil hiisen ajliijin hamgiin sain n. tcor gantc n baij magadgui shuu harin mash zew ym hiilee odoo hsmgaalalt n her baihiin hdn teg awaad ninja oruulaad baih ym bol hetcuu dee

toli [89.144.203.128] 2021-06-18 21:39:24

huuli durmee sahon morddoggui baij, jaaj neg tamga darsan zaasan deerhi bichgiog mordono gej oorsdige bolon mongolchuudaa huurdag bna. bodg uul darhan zaazat geed l jirin humuus zundaa neg salhind heden sar baij boldog zuni zuslanguudiig baihgui bolgoson mortloo. hedhen jiliin daraa emh zambaraagui boloh butehgui bsishin barj betonoor darj hajaad. bur zankn baaz geh jum bariad hajasan biz de.

Баярлалаа! [64.82.164.173] 2021-06-18 21:04:44

Естой жинхэнэ МУЖИК юмаа! Шуналын савраа татацгаа, муусайн эх орноо зарагчид!

hurai [202.126.89.16] 2021-06-18 14:43:33

МАШ ЗӨВ.

зочин [124.44.184.129] 2021-06-18 13:21:15

Ашгүй дээ, маш их баярлалаа. Сайхан хайрхан мөнхөд оршиг.

Зочин [172.58.141.62] 2021-06-18 13:33:05

Ashgui ashgui

ЗОЧИН [66.181.161.117] 2021-06-18 11:22:10

ИНГЭЖ Л ГАЗАР ОРНОО ХАМГААЛАХААС ӨӨР ЯАХАВ. ШУНАЛЫН ТУЛАМНУУД ОДОО ЯНЗ БҮРЭЭР ОРИЛЖ ЭХЭЛЖ БАЙНА. ЭНЭ НӨХДҮҮДИЙГ ХАРИН НЬ СУДАЛМААР ЮМ

Зочин [103.229.123.45] 2021-06-18 10:22:45

Уул тахиж байгаа нэрээр өвчин тарааж хорлох ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа гар нэг бн аа.

Зочин [172.58.141.62] 2021-06-18 13:33:23

Holoo ochij huts

Зочин [202.179.21.229] 2021-06-18 11:48:05

Chinii uhamsar mash doroi bn. Delhii dahind Green Technology, green peace geed eh delhiigee hamgaalah hodolgoon ornoj bn. Naanadaj tuuh soyol, tsaanadaj eh delhiigee hamgaalj bui hereg iium shu dee.

Зочин [64.119.21.193] 2021-06-18 10:06:23

ФЕОДАЛИЗМ РУУГАА УРАГШАА

Зочин [202.179.21.229] 2021-06-18 11:43:23

Baigal delhiigee hamgaalahgui bol delhii sonono! Delhiin dulaaral, eco system geed tom asuudal baigaa. Xaltmaagyn Battulga eronhiilogch ene Uul Usaa avarch Mash TOM SAIN YIL Buteelee!!!!!!!!!!!! Mash als holyn haraatai eronnhiilogch bn. Mongol Toryn suldend morgoyo. Bi bol tumenii 1.

[192.82.72.10] 2021-06-18 09:30:28

Уул толгодыг төрийн тахилгатай болгоно гэдэг бол мунхаглал, энэ чинь 21 р зуун шүү. Яахав орон нутгийн ард иргэд сайхан сүсэглээд л явж байхад л болно штээ. Ер нь бол допингтой бөхийн цол, эрлийз голдуу хурдан морь "эзэмшигчид"ийн гуншин, уул усны тахилгад төрийг оролцуулахаа болих хэрэгтэй.

Зочин [88.103.231.157] 2021-06-19 15:06:29

Тийм. Төрий тахилга гэдэг дэмий балай юм. Оронд нь төрийн хамгаалалтай уул гэж нэрлэсэн дээр. Тэгээд уулын аманд нэг салаа цэрэг суулга.

Зочин [172.58.141.62] 2021-06-18 13:34:25

Chinii teneg baih Mongolchuudad ontsiin hurteelgui bolyu

Зочин [202.179.21.229] 2021-06-18 11:44:32

Ene bol eh delhii, Mongolchuudiin tuuh soyolyg hamgaal bui arga ium!!!!!!!! Bid oluulaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [122.201.31.160] 2021-06-18 10:35:27

Энэ бол мунхаг харанхуйн жишээ биш. Бүү тэнэглэ. Хамгийн наад жишээ нь мөнгө хөөсөн луйварчид ухахаас шууд хамгаална. Хэдэн булш хулгайгаар тоносон, хэдэн алтны компани орохоор бэлдэж байсныг одоо бүрэн хаана

Зочин [202.126.89.91] 2021-06-18 09:38:46

Uhuulahgvi gesendee l tegej bgaa bhdaa


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.