Гиннесийн номд бичигдсэн Монголын анхны жүдоч олимпийн дэвжээнд

Aдмин / Спорт

“Токио-2020” зуны олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын нэрийг дэлхийд дуудуулах тамирчдыг цувралаар танилцуулж байгаа. “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадам эхлэхэд сар гаруйхан хугацаа үлдлээ. Олимпийн эрхийн тэмцээнүүд ихэнх нь өндөрлөж, спорт холбоод олимпийн сонгон шалгаруулалтаа хийж дуусах тун дөхөж байна. Тэгвэл өнгөрсөн тав дахь өдөр зарласан жүдо бөхийн олимпод оролцох чансаагаар 12 бөхийг зарласан. Энэ удаад гавьяат тамирчин, дэлхийн аварга, Гиннесийн номонд бүртгэгдсэн Монгол Улсын жүдо бөхийн шилдэг тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт, "//15а Теат" баг, "Хүч" спорт хороо, “Жи-Мобайл” компанийн тамирчин М.Уранцэцэгийг танилцуулж байна.

Тэрээр 1991 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж өсчээ.

Аав Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан. Бөхийн удамтай Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ.

2006 онд "Женко" клубын тамирчин болжээ.

2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан.

М. Уранцэцэг 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон.

Жүдо барилдааны 48 кг-ын жингийн 2013 оны Дэлхийн аварга.

2017 оны ДАШТ-ий мөнгөн медалът, 2019 оны хүрэл медаль хүртэж багц медальтай Монгол Улсынхаа анхны тамирчин болсон.

2012 оны Ази тивийн аварга,

ААШТ-ий хошой хүрэл медалът.

Олон Улсын жүдогийн холбооноос (IJF) зохион байгуулдаг “Мастерс", “Их Дуулга”, “Гранпри” тэмцээнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн омонд бичигдсэн Монголын анхны жүдоч.

17-хон настайдаа кураш бөхийн дэлхийн аварга болж, 2010, 2014 онд самбогоор дэлхийн хошой аварга болсон.

IJF-гийн дэлхийн чансааг анх гаргаснаас хойш 48 кг-ын жинд эхний 10-аас бууж үзээгүй.

2012 оны Лондоны олимпод долоо, дөрвөн жилийн өмнө Риод тавдугаар байрт орсон.

2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болон Ш.Цэвэлмаа багшийнхаа шавь нь болсон билээ.

Японы бөхийг хамгийн олон ялсан монгол бөх бол М. Уранцэцэг.

2021 оны Токиогийн олимпод хэн гэдгээ харуулахыг хичээж яваа тэрбээр хувийн амьдралаа түр хойш тавьжээ.


Сэтгэгдэл

Зочин [117.111.5.201] 2021-06-22 11:45:05

Bi Urantsetsegiig olimpoos medal avahiig ter tusmaa altan medal avahiig chin setgeleesee husch bn .

ЗОЧИН [64.119.24.67] 2021-06-22 10:20:34

ИТГЭЖ БАЙНА ТАНЬД ОЛИМПИЙН АВАРГА БОЛООРОЙ ИТГЭЛ БИТИЙ АЛДААРАЙ

ганаа [202.72.247.58] 2021-06-22 05:37:27

Олимпийн аварга болох зам мөр тань цагаан байг ээ

Зочин [172.58.231.214] 2021-06-22 05:19:20

Амжилт!

Зочин. [202.55.188.36] 2021-06-22 04:26:40

Олимпоос медальтай ирнэ гэдэгт итгэж байна Тэр цагт л урдуураа улаан хөлтэй нэгнийг гаргаж үзээгүй аварга гэж нэрлэхээс өөр аргагүй. Тэгээд сайн дасгалжуулагч болж олон сайн шавь нарыг бэлдээрэй .

Zochin [202.126.89.178] 2021-06-22 02:47:47

Jenko nudtei hun shu baynhongort ene gaihaltai buhiig huuhed baihad ni 15 nastai olj harj klubtee avchirsan l bn da

найдвар [64.119.19.179] 2021-06-22 02:15:23

Жудогоор олимпоос Уранцэцэг л медаль авах боломжтой. Найдаж байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.