Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

Aдмин / Хууль

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад тус академийн Хүндэт академич цолыг олгох шийдвэрийг гаргасан байна.

Энэ шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр Дүрслэх урлагийн академийн Хүндэт академичийн өргөмжлөл, алтан тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад гардууллаа.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өргөмжлөлийг гардуулан өгөхдөө, хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ, ирж яваа цагийн Майдар бурхны босоо дүрийг босгох “Их Майдар” төсөл, Улаанбаатар хотоос 53 км зайд байрлах Чингис хааны морьт хөшөө болон бусад томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд уран бүтээлчийнхээ хувиар оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү нэр хүндтэй цолыг мэргэжлийнх нь хувьд олгож байгаад талархал илэрхийлэв.

Өдгөө 263 жилийн түүхтэй ОХУ-ын Дүрслэх урлагийн академи нь дэлхийн ууган академиудын нэг бөгөөд тус академийн Ерөнхийлөгчөөр ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач, Лениний одонт З.К.Церетели ажиллаж байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.191] 2021-06-25 03:14:48

Зураач болгон алдар цуутай нэртэйбайх албагүй бидний амьдарч байгаа энэ цаг үед уран бүтээл зурсан зураг хийсэн бүтэсэнгийн ойлгохгүй үнэлж чадахгүй байсанч биднээс хойших хэзээч хамаагүй хэчнээн үнэтэй алдартай болхыг хэнч мэдэдгүй тийм хэцүү хувь тавилантай хүмүүс байдагшүү зураачид уран бүтээлчид бол энэ мэрэгжлийг талаар мэдлэг байхгүй бол бусдыг шүүмжилж дүгнэх болвуу миний бодлоор Баттулга ерөнхийлөгч бол спорт урлагийг хослуулж чаддаг дээр н гүйлгээ ухаантай амьдарч чаддаг хүн бовуу гэж бодож байна

Зочин [66.181.185.236] 2021-06-24 17:10:03

Хоосон толгойг юуг нь үнэлсэн юм бол доо, ядаж ганц олигтой зураг ч зураад үлдээгээгүй, сэтгэлээ тайтгаруулах юм биз дээр, чааваас гэж дээр!!!

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [150.129.143.150] 2021-06-24 16:56:09

32.ЦАГААН.ЛНХ.НЬ.АРХИНЫ.ШИЛ.БАЙЖЭЭ.РАШААНТЫН.13.ГЭСЭН.ТОО.НЬ.13.ДУГААР.ЗУУНЫ.ЧИНГИС.ХААН.ЛУВСАН.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТ.ЭНХТӨР.ХОЁРЫН.НУУЦТАЙ.ХОЛБООТОЙ.АЙЛУУД.БАЙЖЭЭ....13.ГЭСЭН.ТООГ.ЁВОПУУД.ҮХЭЛИЙН.ТОО.МУУ.ЁРЫН.13.ГЭЖ.ҮЗДЭГ.НЬ.СҮНС.СҮҮДЭРТЭЙ.ХОЛБООТОЙГООР.ТАЙЛБАР.ХИЙДЭГ.БАЖЭЭ.ГАЗАР.ДООРХ.УДАРНИК.НЬ.БӨМБӨРТЭЙ.ХОЛБООТОЙ.БАЙЖЭЭ.СЭТГҮҮЛЧ.НЭГЭН.ХҮНИЙГ.УЛСЫН.ТЭРГҮҮНИЙ.УДАРНИК.БОЛОХ.ҮЁД.РАДИО.ТЁЛЁВИЗИЙН.СУРВАЛЖИЛАГЧЫН.АСУУЛТАНД.ХАРИУЛАХ.ҮЁД.ГАЗРЫН.ГҮНТЭЙ.ДАВХЦАЛ.ҮҮСЭХ.ҮЁД.ГАЗАР.ДООР.НЭГЭН.АЛУУРЧИН.МАШ.ОЛОН.ХҮН.АЛААД.БАЙЖ.БАЙХАД.НЬ.ТААРААД.СЭТГҮҮЛЧИЙН.АСУУЛТАНД.ЦААШИДАА.ИХ.Ч.ХҮН.АЛЖ.ТӨЛӨВЛГӨӨГӨӨ.ДАВУУЛАН.БИЁЛҮҮЛНЭ.ГЭЖ.ХАРИУЛЖЭЭ.ХАРИН.КИНО.КАМЁРИЙН.УЛААН.ЦЭГИЙГ.ХИТАДУУД.БУУНЫ.ТУСГАЛ.БАЙНА.ГЭЭД.ЗУГТААСАН.БАЙНА.УДАЛГҮЙ.КИНО.КАМЁР.НЬ.ЦУСТАЙ.БОЛСНООР.УЛААН.КАМЁР.ГЭЖ.НЭРЭЛСЭН.БАЙНА.УЛААН.КАМЁР.НЬ.ГАЗАР.ДООРХ.ХОНГИЛИЙН.БАЙГУУЛАМЖЫН.БҮХ.ЗУРАГЫГ.АВЧ.ХҮМҮҮСД.ҮЗҮҮЛЖ.ЧАДСАН.БАЙНА.089.ДҮГЭЭР.АНГИЙН.1987.ОНЫ.МЭНДБАЯР.ЦЭРЭГ.КАМЁРИЙГ.АВЧ.ЯВЖ.ЧАДСАН.ТҮР.ЦЭРЭГ.БАЙСАН.БАЙНА.1992.НЭЛЭД.ОЛОН.ЦЭРЭГ.КАМЁРТ.АМЬ.ВИЁ.ЗОРИУ

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ [150.129.143.150] 2021-06-24 16:34:28

ОРОРС.УЛСЫН.ДҮРСЛЭХ.УРАГЫН.АКДЁМИЙН.ЁРӨНХИЙЛӨГЧ.НЬ.ЛУВСАН.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТ.БАЙДАГ.

Зочин [122.201.24.210] 2021-06-24 15:53:17

Ерөнхийлөгчийн зурсан ямар зургууд байдгийн болдоо!

Зочин [172.58.141.17] 2021-06-24 13:25:39

Sain bna bayar hurgie amjilt husie

Зочин [192.82.87.213] 2021-06-24 12:35:20

Шагнал авахдаа ичдэггүй хүн, шагнал өгөхдөө дуртай л байх

Зочин [202.55.188.35] 2021-06-24 09:35:26

Энэ хоёр ээлжлээд л нэг нэгэндээ шагнал гардуулаад байна.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.