Коронавирусын халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгнө

Aдмин / Эрүүл мэнд

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан /2021.07.22/ цахимаар болж, коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, ковидын эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд дэх хяналт зэрэг асуудлыг хэлэлцлээ.


Вакцины гуравдахь тунтай холбоотой шинжлэх ухааны судалгааны үр дүн аргачлалыг хийж, ирэх сарын 20-ны дотор Улсын онцгой комисст танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав.


Мөн коронавирусын халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст зөвлөмж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгөх ажлыг нийслэл, орон нутаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулахыг үүрэг болголоо.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийг ариутгах, халдваргүйжүүлэх орчныг бүрдүүлэн ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.45] 2021-07-23 05:33:50

2 тун хийлгээд 2 сарын дараа өвдсөн ойр дотны маань 5-6 хүн бүгд 2 тун хийлгэсэн ч бүгд өвдлөө вакцинд итгэхгүй байна

Зочин [150.129.142.244] 2021-07-23 07:04:59

Baktsintai uchir hundreegui l baih.ene chi i l baktsinii gabiya.yah gej demii yum yaridag yum.

Зочин [202.9.46.244] 2021-07-23 05:57:15

өөрсдийнх нь буруу.

зочин [192.82.87.130] 2021-07-23 04:32:23

шинжлэх ухааны үр дүн, аргачлалыг судлах ажилдаа хятад, эрлийзүүдийг хол байлгаарай даа, жишээ нь ЭМЯ газрын дарга Энхсайхан гэх мэт

зочин [202.9.46.169] 2021-07-23 03:40:10

Дельта хувилбар 2 дахин хурдан тардаг , Хятад улс иргэдээ 3 дахь тунгаар дархлаажуулахаар төлөвлөж байгаа ба Пфайзерийн технологиор Хятадын төрийн өмчийн Синофарм компани вакцин үйлдвэрлэж эхэлж байна. Вероцелл вакцин Дельта хувилбарын эсрэг 33 хувийн үр дүн үзүүлсэн тул Хятад улс маш яаралтай 3 р тунг эхлүүлэх гэж байна, Энэхүү мэдээллийг Тайванийн сайтаас хятад хэлээс орчуулж хүргэв

зочин [202.9.46.169] 2021-07-23 03:22:56

Хятад вакцин Дельта хувилбарын эсрэг маш сул үр дүн үзүүлсэн тул 3 р тундаа Спутник юмуу, Пфайзер тарьж өгнө үү

Зочин [202.9.46.244] 2021-07-23 03:31:27

Тунгаа хэтрүүлээд хорвоогоос явахыг хүсэгчид гуравдахь тундаа хамрагдацгаа.

Зочин [202.9.46.244] 2021-07-23 03:05:54

Хуцөө. Хоёрдугаар тун хангалттай.

зочин [202.9.46.169] 2021-07-23 03:03:58

3 р тунг хурдан хийлгэмээр байна, Хужааг тариулахгүй шүү

Зочин [202.9.46.244] 2021-07-23 02:38:14

Улсын онцгой комисс засгийн газар иргэдийг хөдөө аймгуудаар чөлөөтэй зорчиж аялал зугаалгаар явж амарч биеийн дархлаагаа сайжруулахыг дэмжих ёстой. Иргэд өөрсдөө хөдөө аймгуудаар хариуцлагатай зорчиж аялж амрах шаардлагатай байна.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.