Л.ХАЛТАР: АВТО ЗАМЫН ИХ ЗАСВАРТ АНХААРНА

Aдмин / Нүүр

Зам, тээврийн хөгжлийн яам эхний ээлжинд хатуу хучилттай автозамууд дээрээ ээлжит буюу их засварыг түлхүү хийдэг болоход анхаарч байгаа аж. Улсын хэмжээнд 32 Авто замын засвар арчлалтын компани (АЗЗА) ажиллаж байгаагийн 12 нь хувийн хэвшлийнх, 20 нь төрийн өмчтэй аж ахуйн нэгж. Цаашдаа шинээр зам барихаасаа илүү нэгэнт барьсан замаа арчилж тордох тал дээр анхаарах нь чухал гэсэн байр суурийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар баримталж байгаагаа ярьсан байна.

Сүүлийн жилүүдэд авто замын салбарт хийсэн хөрөнгө оруулалтаа дийлэнхийг нь зам барихад зарцуулсан байдаг. Гэтэл 2000-аад оны үед барьсан замууд эхнээсээ ихээхэн эвдрэлтэй болоод байгаа юм. Тиймээс хүч нөөцөө зөв хуваарилж баруун болон зүүн бүс гэж хуваагаад ээлжит засвар хийдэг тусгайлсан нэгжтэй болох зорилт тавиад байгаа юм байна.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-09-16 03:04:07

халтар гөлөг намар анхаараад яахав дээ. одоо зам твих цаг нь өнгөрсөн. өөрөө зам дээрээ хэвтэж байг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.