"FIBA 3x3 U23 Nations league final" тэмцээнд Монголын баг өрсөлдөнө
Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг “FIBA 3x3 U23 Nations league” тэмцээнд Ази/Африкийн конференцид өрсөлдөж авсан оноогоороо финалд оролцохоор шалгараад байгаа билээ.
“FIBA 3x3 U23 Nations league final” тэмцээн буюу U23 насны шилдгүүдийн тулаан энэ сарын 17-18-нд Румын улсын Бухарест хотноо болно.
Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг энэ сарын 17-нд 19:15 цагт Чех, 18-нд 01:05 цагт Египет, 16:20 цагт Францын багтай тоглохоор боллоо.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.81] 2021-09-17 05:21:28
Зааа сүртэйн бэ яасан. Олимпид шал арчаад ирээ биз дээ чааваас.
Зочин [192.82.68.86] 2021-09-16 09:57:04
3*3 тивийн аварга худлаа
Зочин [192.82.68.190] 2021-09-16 08:52:11
Олимпид явуулаад байсан арын хаалганы хэдийгээ орхио юу....
Зочин [192.82.77.163] 2021-09-16 10:45:45
23 хүртэлхи насныхны