Картаа баталгаажуулаагүй өрхөд түлш худалдаалахгүй

Aдмин / Нүүр

Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр болжээ. Энэ жилийн тухайд нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаалах бөгөөд эхний ээлжинд 200 цэгээр дамжуулан борлуулах аж.
Түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг түлш худалдан авах эрхийн “Сайн” картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэхийг уриаллаа. Учир нь, Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд “Нэг өрх- нэг карт” зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг Тавантолгой түлш ХХК-нд үүрэг болгосон юм.
Тиймээс айл өрхүүд гэртээ байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай. Хэрэв бүртгэлгүй карттай бол танд түлш олгохгүй гэдгийг ч албаныхан хэлж байна. Тиймээс Тавантолгой түлш ХХК-ийн 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ ХҮТ-ийн салбарын хаяг байршлийн мэдээллийг авч картаа баталгаажуулах юм. Шинээр карт авах бол 10 дугаар сарын 1-ээс эхлэн олгож эхлэх аж.
Мөн айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхэн анхааруулж байна. Нийслэлийн төсвөөс гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр олгосон.
Уг төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө угаар мэдрэгчийн төхөөрөмжийг зайлшгүй худалдан авах шаардлагатай. Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхижүүлэхгүй юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.124.4] 2021-09-27 17:39:21

Жилдээ хоёр гурван удаа баталгаажуулна. Тэгэхгүй бол түлшгүй осгож үхнэ. Өөр хийх ажилгүй юм шиг зөвхөн байн байн картаа баталгаажуулж явах үнэн төвөгтэй байна аа.

Монгол улсын иргэн [202.9.46.36] 2021-10-02 10:20:13

Наад сайэруулсан түлш гэж бас нэг чимээгүй алуурчнаа хичнээн үнээр зарах гээд байгаа юм бэ. Өнгөрсөн өвлүүдэд короногоос дутахгүй олон хүн амиа алдаж зарим нь тархи толгойны өвчтөй болсон. Хүрэлсүхийн монголчуудыг хорлох бас нэг төлөвлөгөө энэ юм байна. Наад түлшийг чинь хүн хөлдөж үхэхгүйн тулд түлж байгаа болохоос биш илүү ихийг авч яах юм. Наад нэг толоноо 1 удаа л баталгаажуулаад өгөөч дээ. Бас тэрнийг баталгаажуулсан болж хэдэн төгрөг авах гэж л ийм заль зохиож байгаа шүү дээ. Яасан ард түмнээ шулж дуусдаггүй хар дэвнүүд вэ. Монгол улсын баялагыг цөлмөж баяжиж байж ард иргэддээ наад түлшээ үнэгүй өгсөн ч болно шүү дээ. Байгалийн баялаг бүх ард түмний өмч биз дээ. Тэр өмчнөөс нь хэдэн шуудайг үнэгүй өгчөөч дээ. Та нарт тоолж барашгүй хөрөнгө байхад ард түмэнд баялагаас нь жилд ганц тонн сайжруулсан түлш үнэгүй өглөө гээд хоосрохгүй шүү дээ МАНгасуудаа.

Зочин [103.80.210.183] 2021-09-27 09:45:17

байнга боож хааж долоолгуулах гээд байх юм. яах ёстой бэ босоод хэмх нүдмээр байна шүү.

tsendoo [202.126.90.15] 2021-09-26 21:59:41

Huselt gargaad 3 sariin heregleegee boondono geriin gadana avch boldogui imuu gantsaar bdag oroi irhed tulsh tasarsan bna hol muutai ood gazar teregeer zooh htsuu gantsaar bdag

Зочин [66.181.161.70] 2021-09-26 10:17:23

Бачрлалаа мэдээлэлийг уншлаа Иргэд өөрсдөө эрх үүргээ гүыцэтгэх ёстой Иргэнд анхааруулсан сайхан мэдээ бнаа Иргэн хүн та өөрийнхээ үүргийг биелүүлэх л үлдлээ Засгаас ийм сайхан арга хэмжээ авч байхад Иргэн та өөрөө үүргээ биелүүлэх хэрэгтэй АНХААРАЛ тавьсанд баярлалааа

tuyana [202.55.188.92] 2021-09-25 01:04:39

unendee ortog bagatai zasag toroos neeh guigaad baidaggui morooroo lortog bagatai baidag humuus ger horoolol shuu dee paartai baishindaa halaalt ogchihson nam tuhtai hoorhii ger horoololiin humuus orobgmoor horbood martagtsan geltei uls oron tor zasaggui yum uu esbel songuuliin ued hun yum uu arai ch dee gadaa shono yamar huiten baigaa bilee dee zorilson tulshee tulehgui bol unendee taarsan bugdee daarguin erhend tuleh baihdaa. ter kartaa yun olon batalgaajuulah harin ch elbeg delbeg ogbol gedes olsgolon ch gertee dulaan suuh baihdaa. nogoo kobii nohor daarbal huiten nohtsold ih l hurdan tarahdag gesen vish uu erhem deed noeduudaa. ugaas itgel setgel mos baihad er ni tsoohon hun am yaduu zuduu balbal hend heretei yum boldoo

Зочин [66.181.161.99] 2021-09-25 01:01:33

СХДүүргийн 11 хорооны засаг дарга гэж ямар эргүү юм байдаг юм бол хэсгийн ахлагч ч таг чиг ямар ч мэдээлэл алга өөр хороо төслийн соруулдаг оо-той болгочлоо айлуудаа гэтэл 11р хороо таг

иргэн [139.5.218.39] 2021-09-24 20:30:34

Иргэдээ боож хаасан ямар тэнэг төр вэ !!!!!!!ёстой комунистууд дарлагчид одоо нүүрсээр боох нь лдээ ээээ Зайлаач та нар!!!!!!!!

Зочин [66.181.161.39] 2021-09-24 15:58:38

Kartaa haana batalgaajuulj, haanaas haysan kart ntree awah yum bldoo

Зочин [103.80.210.183] 2021-09-24 16:36:27

хорооны малуудаасаа асуу бас нэг малаа

Б [103.10.23.87] 2021-09-24 15:47:58

7 хоногт 6 уут чинь хүрдэггүй шүү нэмээд ядаж 14 болгоорой

Наранцэцэг [202.55.188.100] 2021-10-12 18:57:08

Түлш хүрэхгүй байна манайд дор хаяж 14ш хэрэгтэй байна ямар эргүү нь тийм тоо гаргадаг байнаа бүх иргэдээ 4ханатай гэрт байдаг гэж бодож гаргасан юм байна ш дээ

Зочин [202.126.89.106] 2021-09-24 23:01:43

Tiin shde muu malnuud ...


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.