Р.Эрдоган 10 орны элчин сайдыг тааламжгүй этгээд хэмээн зарлахыг үүрэг болгожээ

Aдмин / Гадаад мэдээ

АНКАРА. /France24/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бизнес эрхлэгч Осман Кавалаг суллахыг уриалсан Өрнөдийн 10 орны элчин сайдыг тааламжгүй этгээд хэмээн зарлахыг Гадаад хэргийн яамандаа үүрэг болгосноо бямба гарагт мэдэгдлээ.

Турк дахь АНУ, Канад, Франц, Финланд, Дани, Герман, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Шведийн Элчин сайдын яамд 10 дугаар сарын 18-ны өдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, О.Кавалагийн холбогдсон хэргийг шүүх ажиллагааг түргэвчилж, түүнийг нэн даруй суллахыг уриалжээ.

О.Кавала нь 2013 онд Засгийн газрын эсрэг орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан, 2016 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгагдсаны улмаас дөрвөн жил гаруйн турш хоригдоод буй юм.

Элчин сайд нар О.Кавалагийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удаа дараа хойшлогдож буй нь ардчилал, хууль дээдлэх ёс хийгээд Туркийн шүүх тогтолцооны ил тод байдлыг сулруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Харин Р.Эрдоган бямба гарагт мэдэгдэхдээ, Элчин сайд нар Туркийн байр суурийг ойлгохгүй бол манай улсыг орхин явах шаардлагатай болно гэжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

АААyxejlyp [178.158.70.35] 2021-11-02 05:17:34

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [202.9.47.53] 2021-10-24 05:33:13

Барууны орнуудын элчинг хөөчихөөд орос хятад хоёрыг дагаад сүйрнэ дээ.

Зочин [66.181.187.60] 2021-10-24 05:15:57

Тайиф Эрдагоны зөв байхаа. Тухайн улсын хууль бол бусадад хамаатай билээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.