Мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулав

Aдмин / Нүүр

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбар, “Авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компани”, “Онги ус суваг орон нутгийн өмчит хувьцаат компани” зэрэг мэргэжлийн ангиудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 23-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэргэжлийн ангийн мэдлэг ур чадвар, гамшиг ослын үед ажиллах техник хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхи зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүллээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.