Элчин сайд Д.Даваасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Aдмин / Нүүр

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Австрали Улсын Амбан захирагч Дэвид Хөрлид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
сонин mn
Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Ирэх онд тохиох Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр талдаа өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа тэрээр мөн илэрхийлэв.
Амбан захирагч Д.Хөрли Элчин сайд Д.Даваасүрэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал нэг байгаагаа тэмдэглэв. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан амжилттай хөгжиж буйг дурдаад ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн чухлыг онцлов.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.218] 2021-12-02 05:07:12

Оцойж орхиод яасан эвгүй явдаг золиг вэ. Өмссөн хувцас ч гэж авах юм алга.Ккк...

Зочин [103.9.90.130] 2021-12-01 23:56:30

Yostoi zohihgui teneg deel umssun bna aa Mongol huvtsasaa saihan umsvul saihan sh dee

Зочин [202.126.88.44] 2021-12-01 17:52:49

Хувцас нь шившгийн юмаа, дээл, бүс, малгайгийнээ, сайхан уужуу уртхан монгол дээл, тоногтой ширэн бүс, жанжин малгай, тоногтой монгол гутал өмсчихгүй дээ, хөдөөний нэг танхай залуу биш дээ, монголын үндэсний хувцасыг тэнд шившиг болголоо доо үүнд ингэж хайнга хандаж буй юм чинь ажилдаа мөн л ингэж ханддаг хог байх

Зочин [202.9.47.11] 2021-12-01 12:31:19

Зүгээр л костьюм пиджака өмсөөч.

Зочин [115.129.143.253] 2021-12-01 10:49:41

Гэдэс

Mongol gytal abaad jiichehgyi dee!!bys ni ch neg l bis ee!! [148.60.92.227] 2021-12-01 10:27:57

Mongol deel hybzasaan emsej baigaa toriig teleelej yabaa etgeedyydiig hybzas hynartaa anhaarah chag boljee!!!delhiigeer neg tarna gesen yg syy dee!!dynhyynyyd ee!!

Зочин [64.119.20.94] 2021-12-01 10:01:00

Бүс гутал 2 бишээ.монгол гутал өмсүүлэхгүй яав.зөвлөдөг хүмүүс бий юу.МУ ын нэр төр шүү дээ.

Зочин [66.181.161.61] 2021-12-01 07:14:45

Зохимж муутай л харагдаж байна хөөрхий

Зочин [82.144.201.2] 2021-12-01 07:12:33

ГХЯ-НЫ ТНБД-ЫН АЛБА ХАШИЖ БАЙСАН ХҮН ГЭХЭД ИЧМЭЭР ЮМ....

зочин [192.82.91.193] 2021-12-01 06:56:24

Бүс,малгай ,гутал нь монгол биш байна аа. Өвөрлөгч байж магадгүй.

davaa [103.10.22.12] 2021-12-01 06:48:36

Өмсөх гуталын соёлгүйюм шиг кобой гутал жиигээд байхдаа яадаг байнаа.Энэ тэнэгт зааж зөвлөдөг ёслолын хэлтэс гэж байна уу


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.