Шадар сайд С.Амарсайхан: Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав

Aдмин / Хууль

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусний “Омикрон” хавилбар бүртгэгдэж, зарим улс орон хилээ хаах, хэсэгчилсэн хориг авах арга хэмжээг авч эхлээд байна.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, аялал жуулчлалын компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Хоёр жил зогсонги байдалтай байсан аялал жуулчлалын салбар дөнгөж сэргэж буй энэ үед дахин хил хаах, хориг тавьбал эргээд хямрал үүсэх тул энэ нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.

Аялал жуулчлалын компаниуд хэрэв аялал хийж буй улсад “Омикрон” вирус тархаад хөл хорио тогтоосон тохиолдолд аяллын компаниуд захиалгат нислэгээр явуулсан аялагчдынхаа зардал, эх орондоо буцаан татан авах ажлыг хариуцна. Монгол Улсад ирээд PCR тест өгөөд эерэг гарч, тусгаарлалтад орвол аяллын компани тусгаарлалтын зардлын 50 хувийг төлөх нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр “Засгийн газар, УОК-оос эдийн засгаа дэмжин аль болох хааж хорихгүй байх бодлого, зарчим баримталж байна. Цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг таах боломжгүй. Халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна. Иймд аялал жуулчлалын салбарын төлөөлөл аялагчдаа халдвар хамгааллын дэглэм баримтлах, тухайн аялж буй улс орондоо хөл хорионд орсон тохиолдолд эрсдэлээс хамгаалах талаар боломжит бүх арга хэмжээг авах, мөн халдвар илэрсэн гаднын улсуудад зорчих, дамжин өнгөрөхгүй байхад анхаарах нь чухал” гэдгийг онцолжээ.

УОК-ын шийдвэрээр коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох тархсан дараах улсаас ирж буй гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон. Үүнд: ӨАБНУ, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве багтаж байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.238] 2021-12-05 14:02:35

Тэртэй тэргүй хүйтний улирал жуулчин ирэхгүй юм чинь хил хааж яагаад болохгүй гэж. Харин хавраас нөхцөл байдлыг харж байгаад аль болох жуулчин авах боломжит шийдвэр гаргах нь зөв.

Зочин [103.80.210.183] 2021-12-03 05:17:20

самар зайлаач ээ. яасан шир гэхээрээ ийм байдаг байнаа? эрлэг түүгээсэй

Зочин [202.9.47.11] 2021-12-03 04:47:33

Дэлхийн 28 оронд омикран вирус илэрсэн. Цаашид омикран вирус илрэх орны тоонууд нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй. Дотоодын халдварын тархалтаа арай гэж тэмцэж байхад гаднаас вирус ороод ирвэл дуусаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.