Мал тооллого орон даяар эхэллээ

Aдмин / Хууль

Улсын хэмжээнд өнөөдөр ээлжит мал тооллого эхэлж байна. Мал, тэжээвэр амьтдын энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна.

Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ удаагийнх 40 дахь жилийн тооллого болж байна.

Манай улс өнгөрсөн жил 67.1 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс:

  • 4.7 сая үхэр,
  • 472.9 мянган тэмээ,
  • 30.0 сая хонь,
  • 27.7 сая ямаа байна.

Тэмээнээс бусад сүргийн тоо толгой буурсан үзүүлэлттэй гарч байв.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо 3.9 сая буюу 5.5 хувиар буурч байв. Үүнээс:

  • хонь 2.2 сая (6.9 хувиар),
  • ямаа 1.5 сая (5.3 хувиар),
  • адуу 122.1 мянган толгой (2.9 хувиар),
  • үхэр 21.8 мянга (0.5 хувиар)-аар тус тус буурч,
  • тэмээ 521 толгойгоор (0.1 хувиар) өссөн байна.


Сэтгэгдэл

Миргэн [64.119.27.223] 2021-12-08 02:17:18

Үнэн нүдээр тоол .Бүгд худлаа.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [64.119.18.113] 2021-12-07 20:09:40

МОНГОЛ.УЛСЫН.АРМИЙН.МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТЫН.АЛДАГДСАН.ХОНИН.СҮРЭГИЙГ.ТОЛЛОГО.ХИЙЖ.БАЙГАА.БАЙДАЛ.ТӨРСӨН.ДҮҮ.МАРШИЛ.Л.ДМӨНХТӨР.МАРШИЛ.Л.Д.БАТТӨР.ОХИН.ХУРАНДАА.НОМИНГОО.ХҮҮ.УНВЁРСАЛЬ.ОВИЦЁР..ХУРАНДАА.ГЁНЁРАЛ.РЁВУЛУЦЁ.ХАДАМ.ААВ.БАТДЭЛГЭР.ТООЛЛОГОНД.ОРОЛЦОЖ.БАЙГАА.БАЙДАЛ.

Зочин [66.181.187.103] 2021-12-07 12:05:43

Одоогийн тооллог бүгд ам тоолдог болсон шүү яаж үнэн гарах вэ дээ

Зочин [103.80.210.183] 2021-12-07 10:07:26

хүйтрэхээр энийг идшинд хэрэглэнэ гээд л болоо. энийг бас иднэ энийг бас иднэ. хавар бас цагаан сараар иднэ гээд бүгдийг нь хасуулна

Зочинн [192.82.78.33] 2021-12-07 08:11:06

Малаа хэзээ ч гүйцэд тоолно гэж байхгүй дээ.

Зочин [202.126.90.79] 2021-12-07 07:41:10

Яаж ч тоолсон яг үнэн тоо гарахгүй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.