Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Томилгоо

Санжаагийн Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар, Гантөмөрийн Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, Жигжидийн Ганбатыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Эрхэмбаярын Баттулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Пүрэвжавын Сайнзоригийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Барсүрэнгийн Баасандоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар, Түдэвхүүгийн Гантулгыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо.

Товч мэдээ

· Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.

· Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд” чиглэлийн хурдны зам автозамын төслийн “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөл бүхий концесс олгох төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав. 2022 оны хоёрдугаар сард багтаан олон улсад нээлттэй тендер зарлахыг үүрэг болголоо.

· “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.

· Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.104] 2022-01-20 15:41:33

Яг зөв

Зочин [66.181.161.26] 2022-01-19 23:09:58

Hun halj solihoos uur hiih ajil bhgui yu tsalin tetgevr nemehe heden jil sudlah ve

Зочин [202.21.109.92] 2022-01-22 07:36:31

Чи төрөөс мөнгө нэхээд зүгээр сууж байхаа хэзээ болих амьтан бэ

Иргэн [64.119.20.41] 2022-01-19 14:12:49

МАН ийг өмөөрдөг малаа Сонгогдоод юу хийсэн вэ???харицалга алдаж 2000 гаруй хүн үсэн энэ 4 жилийн ажил уу????ядуу ???????

u.u [66.181.161.52] 2022-01-19 13:47:49

арилжааны бүх банкны хүү буулгах тухай ярилцаачээ ард иргэд банкны зээлэнд даруулаад хэзээч сэхэхгүй болтлоо дордоод бна ш дээ

Зочин [192.82.68.124] 2022-01-19 11:56:09

Энэ шахмал түлш бол дараагийн сонгуулийн мөнгийг босгож байгаа үйл ажиллагаа. Тэрнээс эсэргүү ганбааг аль хэдийнээ шорон явуулчихсан байгаа

Зочин [103.57.94.205] 2022-01-19 09:14:58

Зам дээр барих -ашиглах -шилжүүлэх концесс зарлагдаад орох компани олдох уу . Оруулсан мөнгөө олж авахад түвэгтэй л юм

ккк [202.21.125.150] 2022-01-19 09:03:04

ХАЛТАР СААДЫГ ЗАЙЛУУЛААГҮЙ ЦАГТ КОНЦЕССООР ЗАМ БАРИНА ГЭДЭГ ЁСТОЙ ҮЛГЭР БАЙЛГҮЙ ДЭЭ.... ОЮУК ЖОНХУУД ЖИНХЭНЭЭРЭЭ БҮЛДЭГДҮҮЛЖЭЭ ХӨӨРХИЙ....

Юм хий [66.181.161.122] 2022-01-19 11:00:24

чи өөрөө ажил хийж чадахгүй байж битгий шүлсээ үсчүүлээ. Хүмүүсийн 4 жил ажлыг нь тайван хийлгэ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.