Цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулдаг этгээдүүдийг илрүүллээ

Aдмин / Хууль

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд О.А /эр 22/, Б.Б /эр 23/ нарыг цалинжуулан Б.Б /эр36/, Э.А /эр 35/ нар нь хууль бусаар Play.ubgamers.space нэртэй цахим хаягийг ашиглан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байсныг тогтоон тухайн этгээдүүдийн ашиглаж байсан суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан Б.Б-д дансаа ашиглуулсан иргэдэд холбогдуулж нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.108] 2022-01-25 03:02:42

Цагдаа нар өөрсдөө үүнтэй хобоотой. Нэг хурандаа яаалаа бод бод

zochin [202.9.47.59] 2022-01-24 11:40:16

teged iz n iim ym ajiluulj bolood bdg ene shudarga bus uu

Болд [192.82.72.123] 2022-01-23 16:24:50

За даа ёстой ийм покер сайтууд маш ихээр байгаад үнэхээр харамсаж байна. Цагдаагийн газарт мэдэгдсэн боловч ямар ч шийтгэл арга хэмжээ авахгүй юм билээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.