Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг

Aдмин / Эрүүл мэнд

Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг.

COVID-19-ын халдвараас сэргийлэх болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй. COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлж болно. Гэхдээ амны хаалт зүүснээр таныг 100% хамгаалж чадахгүй. Та дараах зүйлсийг сайтар санах хэрэгтэй

1. Амны хаалт нь зөвхөн нэг төрлийн хамгаалт бөгөөд 100% таныг коронавирусээс хамгаалж чадахгүй. Амны хаалт нь шүлсний дуслуудыг хааж чадах ч, вирусууд нь амны хаалтны нарийн завсруудаар нэвтэрч орох боломжтой. Түүнчлэн өвчтэй хүнтэй амны хаалт нь харьцсан ч нүд рүү орж өвчлүүлэх боломжтой.

2. Та өвчтэй бол амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатай (амны хаалт зөв зүүх дүрмийг баримтлана)

3. Та өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай (амны хаалт зөв зүүх дүрмийг баримтлана)

4. Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шууд шинийг зүүх шаардлагатай. Нэг удаагийн амны хаалтыг нэг удаа л хэрэглэнэ.

5. N95 гэх мэт амны хаалт нь нэг удаагийн болон бусад амны хаалтаас илүү сайн хамгаална.

image


Сэтгэгдэл

зочин [64.119.17.29] 2022-01-22 14:22:13

Гудамжинд, автобусны буудлын орчим ба зах худалдааны төвүүдийн орчимд зарж байгаа амны хаалтууд шаардлага хангаж байгаа юу? Хүмүүс амны хаалт хэрэглэж байгаа мэт харагдах боловч амны хаалт нь ямар ч шаардлагыг хангахгүй маш нимгэн, харахад л амны хаалт байгаа биш үү? Амны хаалтын стандартад анхаараач ээ.

Зочин [202.9.46.251] 2022-01-23 00:12:56

Та нарын шүтдэг хужаа нар шаардлага хангахгүй хулхи хямд амны хаалтуудаа шахаж зарж байгаа юм.

Зочин [202.9.46.251] 2022-01-22 13:40:51

Нэг удаагийн маскууд байгалийг их бохирдуулж байгаа байх даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.