Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Түрэг судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор, доктор Музаффер Шекер, Измир Катип Челеби Их сургуулийн ректор, профессор, доктор Саффет Көсе, Монгол Улсын Их сургууль, Измир Катип Челеби Их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн Турк талын захирал, профессор, доктор Шабан Доган тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022.08.06/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улс, Турк Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж профессор, доктор Шабан Доганийг “Найрамдал” медалиар шагнав.

Измир Катип Челеби Их сургуулийн ректор, профессор, доктор Саффет Көсе УИХ-ын даргыг цаг зав гарганхүлээн авч уулзаж байгаад онцгойлон талархал илэрхийлье хэмээгээд хоёр улсын боловсролын байгууллагуудын хамтарсан багийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа талаар танилцуулав. Хамтрасан багийн судлаачид Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү хааны байгуулсан Аладагийн хотын туурийг саяхан нээж илрүүлээд байгаа. Судлагааны ажил амжилттай үргэлжилж байна. Тэрбээр, бидний эрдэм шинжилгээ, судлагааны хамтын ажиллагаа маань хоёр улсын төдийгүй дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах үр дүнтэй байна гэж найдаж байна хэмээв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хамтарсан багийнхан хоёр орны төдийгүй дэлхийн өв соёлд ихээхэн хувь нэмэр оруулах үр дүнтэй шинжлэх ухааны судалгааны ажил хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийлэв. Газар доорх нууцад нэвтэрч олон олон дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна гэдгээ хэлсэн юм. Тэрбээр, Хүлэгү хааны олдвор дэлхийн бусад улсуудаас олдож байсан Монгол хаадын холбогдолтой дөрөв дэх олдвор болж байна. Энэ бол Монголчууд зөвхөн нүүдэлчин хот байгуулж байсан гэдгийг харуулсан үнэ цэнтэй юм. Монголын болон бусад улс орны археологчид Орхоны хөндийд Монголын долоон эзэнт гүрний нийслэл хотын туурийг амжилттай илрүүлээд байна. Та бүхний хамтарсан баг Монгол, Турк улсуудад хийж буй судалгаа, шинжилгээ, археологийн судалгаанаас олон баримт нотолгоог олж илрүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.79] 2022-08-08 10:50:15

эртний хөхө түрэг бол одоогийн туркууд биш гэдгийг ухаараач тэнэг ээ

нийт иргэд [103.57.93.79] 2022-08-08 10:49:26

Занданшатар аа, чи ингэж 2-3-10 дугаар зэргийн асуудлаар цаг нөхцөөж байхаар боловсролын сайд, эрүүл мэндийн сайд, нарыг дуудаж ярилцаж энэ халдвар вирүсйг яаж бууруулах, энэ намар хичээл яаж явуулбал багачуудыг вирүсээс хамгаалахталаар ярилцаж шийдэл хайх ухаан алга уу дүнхүү толгойтоо.

Зочин [103.140.11.140] 2022-08-07 15:29:04

Odoogiin turk turegtei hamaaralgui humuus shu ertnii tuuhtei boloh gesen turkuudiin sanaa araas n kazakuud sanaarhaj yavna


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.