Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Aдмин / Нийслэл

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Наймдугаар сарын 1-ээс эхлэн төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг сонгож, хөөстэй угаалга цэвэрлэгээ, ариутгалыг найман удаагийн давтамжтайгаар хийж буй юм. Мэргэжлийн зургаан байгууллага дүүргүүдийг хуваарилан авч ариутган халдваргүйжүүлж байна. Тэдгээр байгууллагын нэг болох Фирма ХХК-ийн ажилтан Б.Хулан хэлэхдээ:

-Бид энэ сарын эхнээс автобусны буудлуудыг халдваргүйжүүлж, ариутгаж байна. Автобусны буудал орчим хог хаягдал маш их байна. Тиймээс хог хаягдлыг нь эхэлж цэвэрлээд ариутгал, хөөстэй цэвэрлэгээг хийдэг. Удаан тогтсон хир, буртаг арилахдаа муу байхын дээр хүмүүс нус, цэрээ ил задгай хаясан байх нь түгээмэл. Мөн зар наасан цавуу болон скочийг арилгахад хүндрэлтэй байдаг. Тиймээс та бүхэн маань автобус хүлээх зуураа хог хаягдлаа зориулалтын саванд хийж, нийтийн эзэмшлийн зам талбайд ариг гамтай хандаж байгаарай гэж хүсье гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.183.101] 2022-08-09 17:36:51

Сайхан цэвэрлэж байгаа хүмүүст баярлалаа ❤❤❤❤❤Харин бохирдуулж байгаа хүмүүсийг зайлуулах өндөр шаардлага эрх ньХүн бүхэнд бий.Шаардаж зөвшаардлага тавьж сурцгаая???????

Зочин [122.201.21.22] 2022-08-09 15:27:13

Автобусны буудлыг байнга уэвэр байдгах бас автобусны чвах чиглэлийг,цагийн хуваарийг тавимаар юм Ботаник гэдэг буудалд ямарч мэдээлэ бхгуй зовхон тэр орчимд амьдардаг хумуус л юмар унаанд суухаа мэддэг бол оор зорчигчид бол харж унших мэдээлэл авах юу ч бхгуй сураглаж асууж л мэдэх гаднын хун бол яахын буу мэд бух хумуус Ангил хэлийг тогс эзэмшээгуй байх тэгэхээр асуудтад хариулж зааж огч чадахгуй

Зочин [192.82.85.211] 2022-08-09 14:25:40

Сайхан цэвэрлэж сайн ариутгадаг юм билээ. Баярлалаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.