Үүрд баяртай, Шинзо Абэ

Aдмин / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн төрийн оршуулга мягмар гарагт боллоо. Аюулгүй байдлыг маш сайн хангасан, хатуу хяналттай энэ төрийн оршуулгын ёслолд 4300 гаруй хүн оролцсон гэж “Japan Times” мэдээлэв. Эргэн сануулвал, Японы түүхэн дэх хамгийн шилдэг ерөнхий сайд хэмээн олон улсад үнэлэгдсэн Шинзо Абэ Нара хотын гудамжинд үг хэлж байх үеэрээ буудуулж, долдугаар сарын 8-ны өдөр таалал төгссөн билээ.

Түүнийг эцсийн замд нь үдэх төрийн ёслолд 218 орон, олон улсын байгууллагын 700 гаруй тэргүүн, улс төрийн томоохон албан тушаалтан оролцжээ.

Тухайлбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Со тэргүүтэй удирдагчид хүрэлцэн иржээ. Үүнтэй холбогдуулан төрийн оршуулгын ёслолын үеэр 20 мянга гаруй цагдаагийн албан хаагч аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээн ажиллахын сацуу, зарим гудамжны замыг хаасан байна. Абэгийн эхнэр Аки Абэ нөхрийнхөө шарилыг авч явжээ.

сонин mn

Японы одоогийн ерөнхий сайд Фүмио Кишида оршуулгын ёслолын үеэр Шинзо Абэ Японы Батлан хамгаалах агентлагийг яам болгоход хэрхэн ажилласан тухай, түүний санаачилсан "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратеги", АНУ, Энэтхэг, Австрали, Япон гэсэн дөрвөн орны аюулгүй байдлын хэлэлцээ болох “Quad”-ыг үүсгэн байгуулсан гавьяаг нь алдаршуулсан юм.

Тэрбээр “Японы түүхэн дэх хамгийн олон жил ерөнхий сайдаар ажилласан Шинзо Абэтэй нэгэн эрин үед амьдарч, танхимд нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан цаг мөчүүдээрээ би үргэлжид бахархах болно. Шинзо Абэ олон бэрхшээлтэй тулгарсан ч үеэс үед хурцлагдсаар ирсэн ган мэт хүн байлаа” хэмээн ярьжээ.

Харин Японы ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ “Шинзо Абэгүйгээр цаг хугацааг хэрхэн туулахаа мэдэхгүй байна. Би түүнийг харж, түүнтэй ижил агаар амьсгалж, ижил гараг дээр амьдармаар байна” гэсэн байна.Энэ төрийн оршуулгын ёслолд Япон улс 11.1 сая ам.доллар зарцуулжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.82] 2022-09-29 11:34:47

Зайл зайл


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.