МОНГОЛОО АЛДСАН ХҮМҮҮС Л МОНГОЛОО МУУЛДАГ

Aдмин / Нүүр

Баабар "Монгол ухаан байхгүй" гэж утгагүй юм бичсэнээс хойш түүний фракцынхан, мөн сохроор дагагч нар Монголоо доош нь хийдэг болсон. Д.Гүн-Үйлс Япончууд самурайн ёс, япон үндэсний соёл сэтгэхүйгээ хадгалсан учраас өнөөдөр дэлхийн тэргүүлэх улсын хэмжээнд хүрчээ. Хятадууд Күнзийн номлол, өөрийн соёлдоо түшиглэсэн хятад ухаанаар явж байгаа учраас ихэд хөгжсөн. Солонгосчууд, англичууд, германчууд, францчууд ч ялгаагүй. Ө.х. энэ хөгжилтэй улс үндэстнүүд бүгд өөр өөрсдийн ёс уламжлал, соёл сэтгэхүйн онцлогоо хадгалж ирсэн нь харагддаг. Хэрвээ япончууд арлын улсдаа шри-ланк сэтгэхүйгээр, ө.х. шри-ланк ухаанаар амьдарсан бол өнөөдрийнх шиг хөгжих боломжгүй юм. Хятадууд эх газартаа орос ухаанаар амьдарсан бол өдий хэмжээнд эдийн засгаа дээшлүүлж чадахгүй байв. Эндээс дүгнэлт хийж болно.

Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн сэтгэхүйн онцлогтой. Тэр нь газар нутаг, ёс уламжлал, соёл, үзэл санаанаас шалтгаалдаг аж. Ёс уламжлал, үндэсний соёл сэтгэхүй тухайн тухайн улс үндэстнийхээ ухааны цөм болдог. Тиймээс ч улс үндэстэн бүхэнд өөрийн гэсэн ухаан байдаг нь хүн төрөлхтөний түүх бичигдсэнээс хойшхи бүхий л цаг үед харагддаг.

Нэг ёсондоо улс үндэстэн бүхэн өөр өөрийн онцлогийг шингээсэн ухаантай байдаг гэсэн үг. Аливаа үндэстний хувьд ялгарах ухаан гэж байдаггүй, хөгжөөд байгаагийн нууц нь ердөө л хандлага гэж зарим нь хэлэх байх. Тэгвэл хандлага ч өөрөө ухаан юм. Сэтгэхүй ч ухаан, үзэл санаа ч ухаан. Ухааныг сэтгэх чадвар, сэтгэх онцлог, сэтгэх боломж гэж харж болно.

Хэдэн жилийн өмнө Баабар “Монгол ухаан гэж байхгүй” гэж нэг утгагүй юм бичсэнээс хойш түүний фракцынхан болон түүний үгийг сохроор дагагчид тэр үгийг нь өлгөн авч, өөрсдийгөө мөн ч их доош нь хийсэн дээ. Өнөөдөр жинхэнэ монгол ухаантай хүмүүс цөөрсөн нь бидний эртэс дээдэс монгол ухаантай байгаагүй гэсэн үг огт биш. Өөрсдөө залхуурч, монголоо алдаж, төр засгаа шахаж чадаагүй, төр засгаа сонгож чадаагүй, басхүү хүмүүжүүлж чадаагүй хүмүүс л эх орноо тэгэж доош нь хийдэг юм. Монгол ухаан гэж байдаг юм бол өнөөдрийн ядруу амьдарч байгаа нь монгол ухааны илрэл үү? гэж тэд ам асууж байсан. Монгол ухааны хувьд, өнөөдрийн хүмүүсээр төсөөлж болохгүй л дээ. Монгол ухааныг бид саяхныг болтол байсан, одоо ч цөөнгүй газар хадгалагдаж үлдсэн нүүдэлч соёл сэтгэхүйгээс хайх хэрэгтэй.

Өөрийн гэсэн түүх соёлтой, ёс уламжлалтай, өөрийн гэсэн хандлагатай, өөрийн гэсэн нутаг орондоо харийн буюу орос ухаанаар, америк төвтэй өрнийн ухаанаар, хятад, солонгос ухаанаар амьдрах болсноос бид доройтсон юм.

Монгол ухаан байдаггүй гэх хүмүүс өнөөдрийн цаг үеийн хүмүүсийн ухаанаар хэмжиж бодсоных. Нөгөө талаар зөвхөн өөрийн хэмжээнд сэтгэж, өдөр тутмын ажиглалтаар амьдралыг ойлгох гэж оролдсоных юм. Өөрөө “хамаг хүчээрээ” бодоод ч утга чанарт нь хүрч чадахгүй хүмүүс л монгол ухааныг хоосон ёсорхол, дэмий зүйл гэж үздэг. Монгол хүн байтлаа харьд сурч ирээд герман сэхээтэн, польш сэхээтэн, америк сэхээтэн, орос сэхээтэн болчихдог хүмүүс бий. Тэднийг хатуухан хэлбэл урвагчид гэж болно.

Монгол хөгжихгүй байгаа нь тэд дэлхийн боловсролыг таньсан монгол сэхээтэн болж чадаагүйгээс болсон юм. Харийнхан монголчуудыг зөвхөн өөрийн тогтсон ухаан болон өнгөц ажиглалтаар ойлгохыг оролдсон болохоор бидний талаарх тэдний мэдлэг өнөөдөр ч маш доогуур түвшинд байгаа. Монголыг ойлгох чин хүсэл төрвөл нүүдлийн замаар аугаа их нүүдэлчдийг дагаж арван зүг, гурван цагийг туулан аялж, унаж боссон манай түүхийн чинад шалтгааныг ойлгосны эцэст монгол оршихуй, монгол сэтгэхүй, монгол ухаан гэж юу болохыг ойлгоно. Язгуурын зөв үзэл санаандаа нэгдэнэ гэдэг өөрөө хөгжихүйн урсгал юм. Батчулуун Нацагдорж


Сэтгэгдэл

Зочин [31.32.212.183] 2022-11-27 13:42:39

Mongol oo aldsan hujaagiin erliizuud l MONGOL oronoo muuldag yene yum suu,

зочин [192.82.83.151] 2022-11-27 09:43:19

хамгийн новшийн үндэстэн шдээ юун муулах бүр хамаг хараалаа урсгааж дуусаад хэлэх ч үг байгүй болсон монголчууд монголчуудыгаа солонгосын цагдаад матаж нэг толгойг нь 50 мянган воноор үнэлдэг энэ тэгээд магтах уу мал аа

Улс дордох шалтгаанаа төр олж харж байна уу? [66.181.189.67] 2022-11-26 12:44:45

Өөрсдийгөө ойлгох гэж цагаа үрж л бай. Энэ хооронд глобалчлагдсан монголчууд нь Монголынхоо өмч хөрөнгөнөөс үй ихээр нь хулгайлж гадаадын банкуудруу шилжүүлж хөгжичихсөн ертөнцрүү зугтааж байна. АНУ, Европ, Японд хүүхдүүдээ сургах нэрийн дор зугтаад л, хөрсөө засаад л. Монгол нь энд ядуураад л, офшоороос мөнгөө аваах монголчууд ихсээд л. БОДООЧ!

Ухааны тухай ойлголт өөрчлөгдсөн байна. [66.181.189.67] 2022-11-26 16:05:42

Өнөөгий Монгол ухаан чинь буруу болчихоод байна. Орчин үеийн монголчууд Монголдло хөрөнгө салтаажиж салтаажидачихаад мөнгөө аваад гадаадруу зугатахаа "монгол ухаан" гэдэг болчихож. Авгай хүүхэд нь ч тэгэж боддог болсон. Монгол ухаанаа гэж.

Зочин [66.181.161.61] 2022-11-26 15:21:59

Монгол ухаан гэж байж л байгаа өөрсдөөл харахаа байсан ааваасаа ээжээсээ өвөө эмээ хайртай бүхнээс чинь харагдан

Зочин [66.181.179.223] 2022-11-26 08:02:54

ӨЛБӨРЧ ҮХНЭ ГЭДЭГ БАГА ХЭРЭГ ЁС ТӨРӨӨ УЛАНДАА ГИШГЭХ Л ТУН МУУ ХЭРЭГ . ӨНӨӨ ЦАГТ МОНГОЛ УХААН АЛГА ГЭЭД БАЙГАА НЬ ИРГЭД ЁС ТӨРӨӨ УЛАНДАА ГИШГЭЭД БУЙГ Л ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ . БААБАР ЗӨВ ХЭЛСЭН . ГЭВЧ ХҮЛЭЭН АВАХ НЬ ТУХАЙН ХҮНИЙ УХАМСАР МЭДЛЭГЭЭС ШАЛТГААЛНА . АМЖИЛТ БЭЛТГЭЛЭЭС ХАМААРНА 1990 ОНД БЭЛТГЭЛ ХАНГАЛГҮЙ ХУВЬСГАЛ ХИЙСНЭЭР КОММУНИСТУУД ЭРХ МЭДЭЛДЭЭ ҮЛДЭЖ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ТӨР БАРЬЖ БАЙНА . ИЙМД БИД ОРОС УХААНААР АМЬДАРААД БАЙГАА БУСУУ ??

Оросоос өөр ухаан ч бидэнд үлдсэнгүй дээ. [66.181.189.67] 2022-11-26 12:52:22

Тэгээд америк ухаан, герман франц ухаан, япон ухаан Монголд оруулаад ир л дээ. Чадах юм уу? Хятад ухаан орулаад ир л дээ. Хөгжий л дөа! Монгол ухаан чинь орчин үеэс хоцрогдчихсон байн ш дээ. АНУ, Европын ухаан Оросоос болоод ойрын 20-30 жил Монголд нэвтоэхгүй. Хятад, Японых бас орж ирэхгүй, дэндүү үндсэрхэг. Тэгэхлээр ганц ОРОС ухаан л цаана нь үлдэж байнадоо. "Үгүй" гээч.

Зочин [203.91.115.54] 2022-11-26 04:32:02

Бас л харанхуй байна даа. Баабар тэгэж хэлсэн учраас л хүмүүс тэгээд байгаа хэрэг биш. Баабар зөвхөн сэрүүлэг нь болж байна. Энэ үндэстэн сүүлийн 300 жил бусдын соёлын хүчтэй нөлөөнд явж ирлээ. Үүний үр дүнд өөр гэх юмгүй болжээ. Бидэнд өөрийн гэх юм юу байна? Үүнийг л Баабар хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр одооноос өөрсдийн гэх юмтай болцгооё гэж санаа өгч байгаа хэрэг. 92 он бидэнд өөрсдийнхөөрөө байх алтан боломжийг олгосон. Даан ч бид тэжээвэр сармагчин шиг аашилж өөрсдийн гэх юмтай болж үндэстнээрээ мандахын оронд хөл толгойгоо сольсон. Энэ өнгөрсөн 30 жилд материаллаг утгаараа дэндүү их хөгжлөө. Бид Азийн бар болчихлоо. Гэтэл оюун сэтгэхүй, ухамсар төлөвшлөөрөө социализмын үеийн шалны түвшнээс хэдхэн см ч дээшилсэнгүй. Бахь байдагтаа үлдлээ. Энэ л бидний эмгэнэл юм даа. Яагаад ингэв гэж эрүүл ухаанаар ургуулаад бодохоор ердөө л нөгөө Баабарын улигт гаргалгаанд олноороо хүрээд байгаа юм. Өөр гарцгүй. Бид өөрсдийн гэсэн юмгүй мөртөө бусдын юмаар хүүдэгнэж иржээ. Үр дүнд нь цаг үе бүхэнд

Зочин [203.91.115.54] 2022-11-26 04:45:01

нийгэм маань ялзарч улс,төрүүд маань дампуурч байсан. Бусдын идэш болж байсан. Худлаа юу? Бидэнд өөрсдийн гэх юм юу ч байхгүй. Энэ газар нутаг, түүн дээрх баялаг л байна. Бусдыг нь бид дандаа бусдаас авч олзолж ирсэн. Хүчтэй байхдаа бид бусдаас булаадаг, буурай үед тэд бидэнд өгдөг. Өнөөдрийн тусгаар тогтнол маань хүртэл геополитик, хувь заяаны эргүүлэгний үр дүнд бий болсон болохоос бид эртэй сайндаа олчихоогүй шүү дээ. Ардчилсан хувьсгалыг ч бас тодорхой хэмжээгээр цаанаас нь удирдсан болох гээд байна. Социализм бол тэр чигээрээ Москвагийн комунист туршилт байсан. Явж явж нөгөө муу нэрт Манжууд л манай улсыг 220 жил эрхлүүлээ шив дээ. Үр дүнд нь бид хүн төрхөөсөө сармагчин руу хувирсан. Үүний нэг нотолгоо нь Хятадын шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж бид цалин пүнлүүгүй үлдэх нь гэж халаглахдаа ноёд, алтан ургийнхан санаачлан зүтгэн байж автономит эрхээсээ татгалзаж Хятадын цэргийг эх орондоо урьж байлаа шүү дээ. 100 жил өнгөрлөө гээд байдал дээрдсэнгүйг бид өнөөдөр харж л байна. Эх орондоо Уцс бариулахгүй гэж зүтгээд байгаа Увс, Ховдынхон, Орос 3-р сургуулийг Монголын өмчлөлөөс гаргаж Оросуудад өгье гэж зүтгэх эцэг эхчүүд, улс орныхоо ирээдүйг барьцаалж Хятадтай өч төчнөөн тэрбум долларын гэрээ хийж газар нутгаа, баялагаа нууцаар худалдаж буй эрх баригчид тэдний үр хойчис биш гэж үү? Үйлсийг нь үргэлжлүүлэгчид, чухам урваачид биш гэж үү? Энэ бүхэн бол бидэнд өөрсдийн гэх үндэстний ухамсар, үйлдвэрлэх хүчин чадал, үндэстний үнэт зүйл, зорилго эрмэлзэл, алсын хараа огт байхгүйг л яруу тодоор харуулж байна. Яг өнөөдөр Путин Украйны дайныг дуусгаад Улаанбаатар луу удаах халдлагаа хийхээр армитайгаа орж ирэхэд түүнийг алга ташин хүлээж авах хүмүүс, меморандум явуулж Монголыг Оху-н харъяанд нэгэтгэх хүсэлтэй бага ястнууд манай сэхээтний, элитийн эгнээгээр дүүрчихээд байна шүү дээ.

Зочин [66.181.161.114] 2022-11-26 04:26:09

Муулах шүүмжлэхээ ялгаж бас чаддаг байх хэрэгтэй. шүүмж сонсч дутагдлаа засч чаддаг байх ёстой. Бурууд шүүмжтэй хандаж тэрийгээ засч сайжруулж явдаг нь зөвхөн монгол ч биш хүний ертөнцын ухаан гэж боддог.

Зочин [202.126.89.90] 2022-11-26 03:58:05

Энэ үнээн, хамгийн гол нь өнөөдрийн монголчууд орос ухаанаар амьдраад байгаа нь алдаа юм

reader [192.82.66.11] 2022-11-26 03:28:33

The Mongolian Mind. Printed in USA 2019 and 2022. See you also in amazon .com


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.