БНХАУ-ын томоохон хотуудад ковид-19-ийн хорио хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болов

Aдмин / Гадаад мэдээ

Хятад улс даяар олон мянган иргэн ковид-19-ийн хорио хязгаарлалтыг зогсоохыг засгийн газраас шаардаж жагсаал цуглаан өрнүүлсэн байна. Хятадын нийслэл Бээжинд "COVID-19-ийг тэглэх" бодлогыг эсэргүүцсэн тайван жагсаал ням гарагт гурав дахь өдрөө үргэлжилжээ.

Шанхай зэрэг Хятадын найман томоохон хотод баасан гарагаас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалууд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд болоогүй өргөн цар хүрээ хамарсныг ассошэйтэд пресс уламжилсан байна. Өнгөрсөн хавар хоёр сарын турш хөл хорионд орж байсан 25 сая оршин суугчтай Шанхай хотын иргэд Ковид-ын эсрэг хэрэгжүүлж байгаа засгийн газрын бодлогыг эсэргүүцэж олноороо жагсаалд оролцжээ. Жагсагчид “Бид эрх чөлөөг хүсэж байна” гэсэн үгтэй хуудсууд барьж, мөн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахыг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл болгож цулгуй цагаан цаас барьж жагссан байна. Хятадын эрх баригчид коронавирусний тархалтын эсрэг явуулж байгаа бодлого нь халдварыг хязгаарлахад үр дүнгээ өгч байгаа үзэж байгаа юм байна.

Гэвч жагсагчид коронавирусний эсрэг хэрэгжүүлж байгаа хатуу бодлогыг эрс буруушааж байгаагаа ийнхүү илэрхийлэх нь газар авч байна. Өнгөрсөн бямба гарагт тус улсад коронавирусний шинэ тохиолдлын тоо 38,000 орчимд хүрч, нийслэл Бээжин хотод анх удаа 4,000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн гэж Хятадын ЗГ-ын агентлаг мэдээлснийг Эн-Эйч-Кэй уламжилжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.