Монголын говиос шинэ төрөл зүйлийн махчин үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ

Aдмин / Шинжлэх Ухаан 2022

Эрдэмтэд Монголын говиос газар уснаа явагч махчин байж магадгүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл олжээ. Өмнөговь аймгаас олдсон ерөнхийдөө бүрэн гэж үзэж болох араг ясыг шувуун төст төрөл зүйлийнх хэмээн үзэж, “Натовенатор полидонтус” буюу “олон шүдэт усанд сэлэгч анчин” гэж нэрлэсэн талаар “Communications Biology” шинжлэх ухааны сэтгүүлд пүрэв гарагт гарсан нийтлэлд тэмдэглэжээ. “Монгол-БНСУ-ын хамтарсан судалгааны баг 2008 онд Өмнөговь аймгийн Баруунгоёот гэдэг газраас 196 олдвор илрүүлсэн бөгөөд “Натовенатор полидонтус”-ыг Альбертогийн их сургуулийн аспирант Робин Сиссонс олсон” гэж малтлагыг ахлан ажилласан сээр нуруутан амьтдын палеонтологийн профессор Ли Ён Нам “ABC News” телевизэд мэдээлсэн байна.

Үлэг гүрвэлийн үлдэгдлийг олдсон газраасаа бүрэн ил гараагүй байхад Р.Сиссонс тухайн үед ямар олдвор гэдгийг нь мэдэхгүй байсан хэдий ч гадуур нь гипсэн ороолт хийсэн гэж Ли Ён Нам ярьжээ. Ийнхүү илрүүлсэн бүх олдворыг судлахад бэлтгэж, судалгаа шинжилгээ хийх зорилгоор БНСУ руу илгээсэн байна.

Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдвор маш нарийн эмзэг хэдий ч сайн хадгалагдсан байжээ. Үүнд гавлын яс, нурууны яс, нэг урд мөч, хоёр хойд мөчний үлдэгдэл багтжээ. Ясны бүтцийн хувьд орчин үеийн шумбагч шувуудынхтай төстэй байснаас гадна, галуу гэх мэт өнөө цагийн усны шувуудтай ижил урт хүзүүтэй байсан гэж судлаачид ярилаа.

Эдгээр онцлог шинж нь усанд сэлэх үед олзоо олоход нь тусалдаг байсан байж магадгүй байна. Үүний зэрэгцээ үлэг гүрвэлийн эрүүний хэмжээтэй харьцуулахад “ер бусын олон шүдтэй” байсан нь загас юм уу шавьжаар хооллодог байсныг нь илтгэж байна хэмээн судлаачид үзжээ.

“Олон жижиг шүд бүхий гавлын яс, маш урт хүзүүтэй байсан тул энэхүү олдворыг онцгой гэдгийг нь бид шууд мэдсэн” гэж Ли Ён Нам ярьжээ. Судлаачдын үзэж байгаагаар, хоёр хөлөөрөө явдаг махчин үлэг гүрвэлийн төрөл зүйл нь зарим шувуутай төстэй биетэй байсныг анх удаа олж илрүүлсэн тохиолдол энэ болсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.