Тэтгэврийн мөнгө тавгийн идээний үнэ хүрэхгүй байна

Aдмин / Нүүр

Цагаан сар бол өвлийг өнөтэй давж, хавартай золгосны баяр. Мөн үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлэх гээд олон ёс заншлыг хадгалсан баяр юм. Тэгвэл сар шинийн баяр болоход 20 гаруйхан хоног үлджээ. Мэдээж хүн бүрт сайхан дээл аваад өмсөх юмсан. Хүмүүсийн гарыг цайлгах аятайхан бэлэг өгөх, сайхан тавгийн идээ, ууц, өвчүү тавих юмсан гэсэн хүсэл бий.

Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнээс үүдэж иргэдийн амьжиргааны түвшин буурч, эдийн засаг нь хямраад буй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин цагаан сарын тавгийн идээ, дээл ямар үнэтэй байгаа талаар “Шинэ зуун айл” худалдааны төв болон Нарантуул захаас сурвалжиллаа.

Манай улс үйлдвэрлэгч улс биш учраас сар шинийн баяраар 1.3 тэрбум төгрөг гадагшаа урсдаг гэх тооцоолол гарсан байдаг. Тэгвэл Covid-19 цар тахал гарч хил хаагдсаны улмаас хүмүүс Хятад болон ОХУ-ыг зорих болсон. Мөн иргэдийн хувьд сар шинийн баяраар гадагш урсах мөнгийг дотооддоо үлдээе. Бэлэн мөнгө бэлэглэе, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авья гэж бие биеэ цахим хуудсаар дамжуулан уриалсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас “Амар байна уу-2023” сар шинийн үзэсгэлэн худалдааг “Шинэ зуун айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 20 хүртэл зохион байгуулж байна.

Шинэ зуун айл худалдааны төв нь Дүнжингарав худалдааны төвөөс хоёр буудлын цаана байрлах бөгөөд гаднаа зай талбай ихтэйгээс гадна авомашины зогсоол нь хүрэлцээ сайтай байв. Мөн зогсоол нь үнэ төлбөргүй. Үзэсгэлэнд 21 аймаг есөн дүүргийн малчид, үйлдвэр эрхлэгчид оролцож үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байлаа.


Үүдээр нь орвол үндэсний гэх тодотголтой бэлэг дурсгалын зүйлс болон хувцас, идээ, ундаа олноор харагдана. Тухайлбал, Монгол Улсын газрын зурагтай цаг, шүрэн эдлэл, арьсан бүс, тэлээ, өмд, гутал, түрүйвч, цагаан идээ, хэвийн боов зэрэг олон бүтээгдэхүүнд байлаа. Үүний дотроос тавгийн идээ болон цагаан идээ зарж буй хэсэг рүү очлоо. Сүүлийн жилүүдэд иргэд ааруул болон хэвийн боовоор идээгээ засах болсон. Тэгвэл хэвийн боов ширхэг нь 4500- 6800 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Таван үеэр өрөх боорцог, еэвэнтэй нь авбал хамгийн хямддаа 170 орчим мянган төгрөг болж байсан юм. Харин ааруулан идээний хувьд 400-600 мянган төгрөгийн үнэтэй байв. Үүнд таван үеэр өрөх саран хурууд, жижиг ааруул зэрэг багтсан байлаа.

Тавгийн идээ худалдаж авахаар сонирхож буй Д.Туул “Би 630 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Маргааш тэтгэвэр буух учраас өнөөдөр тавгийн идээний үнэ ямар байгаа талаар сонирхож явна. Уг нь ааруулан тавгийн идээ авбал дараа нь идэхэд сайхан. Даанч тэтгэвэр маань ганц тавгийн идээ аваад л дуусах гээд байгаа учраас хэвийн боов авья гэж бодож байна” гэсэн юм. Харин “Баялаг-Ундраа” төвд гандангийн хэвийн боов 3000-5000, Сүлжмэл боов 4500, гүрмэл боов 4000, бамбууш хэвийн боов 6250 төгрөг байв. Харин тавгийн идээний ааруул 280-350 мянган төгрөгийн хооронд байсан юм.


Тэгвэл сар шинээр гоёх дээлийн үнэ Нарантуул зах дээр ямар үнэтэй байсныг сонирхуулъя. Нарантуул захын дээлийн худалдаа руу очвол хүн цөөн байлаа. Худалдаачид худалдан авалт энэ жил тааруу байгааг хэлж байлаа. Худалдаа эрхлэгч М.Энх-Уран “Нарантуул зах дээр дээл худалдаалаад 10 жил болж байна. Урьд жилүүдэд цагаан сарын үеэр дээл сайн борлуулагддаг байсан бол энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Өдөржин зогсож гурван дээл зарвал их юм болоод байна. Манайд эрэгтэй хүний дээл 200-550 мянган төгрөг, эмэгтэй дээл 180-400 мянган төгрөг, хүүхдийн дээл 120 мянган төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна. Мэдээж материалаасаа хамаараад өөр өөр үнэтэй байгаа” гэв.

Харин иргэдийн хувьд сонирхсон дээлнийхээ үнийг асуугаад л өнгөрч байлаа. Иргэн С.Баттогтох “Зах дээр худалдаалж байгаа дээлний үнэ өндөр байна. Би 180 мянгад дээл авья гэж гарч ирсэн боловч дээл авч хүрэхгүй байна. Аятайхан дээл авъя гэвэл 350 орчим мянган төгрөг хэрэгтэй юм байна” гэсэн юм. Уламжлалт сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй. Худалдаа эрхлэгчдийн бараа гүйхгүй байдалтай байгааг сурвалжлагын үеэр таарсан хүн бүр хэлж байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.28] 2023-02-06 06:33:07

Ахмадууд энэ жилдээ боов баншаа өөрсдөө гэр гэртээ хийчих. Орон сууцанд байгаа нь яах вэ гэх байх. Гэр хороололд амьдардаг ганц найз олдох байлгүй дээ. Үнэтэй бэлэн юм худалдаж аваад байнаа гэдэг чинь баяныг улам баяжуулж өөрөө хоосорч байгаагийн шинж.

иргэн [139.5.216.125] 2023-02-05 19:31:02

Ахмадын Тэтгэвэрийг ядаж Үнийн өсөлттэй харцуулаад Нэмээч !!!!!!!!Баахан боов чихэрээр яах юмвэ.??,,,,худлаа идээд хулгай чавчаа хийсээр ядууруу !!!!!!!!!!!

Зочин [66.181.161.200] 2023-02-05 13:18:47

Үнэтэй тавгийн идээгээр яах гээд байгаан?

Ажилгүй хүмүүс жоол орлого олохыг бодном. [192.82.77.203] 2023-02-05 01:32:57

Цагаан сарын үеэр Банш бууз хийж байгаа хүмүүс ЗӨВХӨН Цагаан сараар л ажилтай. Баяр өнгөрмөгц тэд ихэнх нь эргээд ажилгүй болчихно. Иймд бууз, баншны үнийг л энэ үеэр нэмж жоол орлогжиж авдаг.

Дорой нь доройгоо бодохгүй ш дээ. [192.82.77.203] 2023-02-05 01:35:13

Тэд орлого ахиухан хийхийг бодож байгаа учир тэтгэврийнхнийг бодохгүй ш дээ.

Зочин [67.184.4.56] 2023-02-04 22:56:36

Гадна оронд баярын хямдрал гэж байх юм билээ. Манайд болохоор үнэ тэнгэр рүү цоройгоод яваад өгдөг нь гайхмаар шүү. Бүү мэддээ.

зочин [66.181.177.166] 2023-02-04 22:19:21

Өөрсдийнхээ болмжинд тохируулаад идээ шүүсээ бэлтгээд сайхан шинэлж болно доо. Заавал идээ шүүсээрээ юмуу дээл малгайгаараа юмуу хөөрөг автомашинаараа юмуу бэлэг сэлтээрээ уралдах хэрэг байна уу? Дамын наймаачид панзчид бараа бүтээгдэхүүнээ асар их үнэтэй зараад байна уу? ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ.

Зочин [103.229.123.134] 2023-02-04 21:02:42

Vadarsan ch shinelne zadarsan ch shinelne Shiniin negen esvel Ulsiin bayar NAADAM gui bol yahyy kkkk

Зочин [66.181.189.207] 2023-02-04 19:46:44

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ УРТАСГАХ Х.ТЭЙ.БАНКИНД АЛДАЛДАЛ БАЙХГҮЙ .ТЭТГЭВРЭЭ НЭМЭЭЧ.. ҮНИЙН ӨСӨЛТ,ЭМИЙН ӨСӨЛТӨД ХӨӨРХИЙДӨӨ АХМАДУУД ДАРЛУУЛЖ.НАСНЫ ЭЦЭСТ САЙХАН ЭХ ОРОН БАЙГАЛЫН БАЯЛАГАА ХҮРТЭЖ ЧАДАХГҮЙ ХОРВООГИЙН МӨНХ БУСЫГ.ҮЗЭХ НЬ.ХАРАМСМААР. ЦААШИД ТЭТГЭВРЭЭ ҮР ХҮҮХДЭДЭ5 ӨВЛҮҮЛДЭГ ХУУЛЬТАЙ БОЛВОЛ ХОЙЧ ҮЕ МИНЬ ТӨРДӨӨ ИТГЭХ ИТГЭЛ ТӨРӨӨСӨЙ. ТӨРИЙН МИНЬ СҮЛД.ӨРШӨӨХ БОЛТУГАЙ.

Зочин [66.181.189.207] 2023-02-04 19:34:02

ТЭТГЭВРИЙГ ИМФЛЬЦТАЙ УЯЛДУУЛААЧ.ЭСВЭЛ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ 3 ЖИЛ БОЛГОХ Х.ТЭЙ.БАНК АЛДАГДАЛГҮЙ ШҮҮ ДЭ5.

Хөршийн туршлагаас яагаад авч болдоггүй юм бэ? [192.82.77.203] 2023-02-05 01:26:51

Оросын мэдээгээр ЖИЛ БҮР л "Оросын засгийн газар нь Инфляцид тохируулан цалин, тэтгэврийн ИНДЕКСАЦИ хийлээ" гэж мэдээлдэг. Ө.х. мөнгөний ханш уналт, үний өсөлтөд тохируулан иргэдийнхээ орлогыг нэмдэг. Энэ бол ОХУ-ын хуульд заасан баталгаа. Монголд индексаци ЕР ХИЙДЭГГҮЙ. Хууль ч байдаггүй байх.

Баярбат [202.179.10.182] 2023-02-04 16:56:36

Худалдаа эрхлэгчид худалдан авалт муу байна гэж суухаас худалдаж байгаа бараандаа тохируулж үнэлмээр байна шдэ.Дээл гэж доторгүй дан ,эдэлж хэрэглэхэд хэврэг эдийг 200-500 мянгаар аваад хаана өмсөх вэ.Уг нь баяр ёслол болохоор бараандаа хямдрал зарлаж хурдхан орлогоо олохыг бодохгүй улам үнээ нэмээд гөлийгөөд суух юм.тэгээд юм асуухаар дуугарахгүй уурлаж энэ тэр...

зочин [59.153.86.116] 2023-02-04 15:24:01

ядуу зүдүү байна гэж гонгинож байхаар УИХ -д гишүүн сонгох сонголтоо ул суурьтай бодож зөв хүнийг гаргаж байж дараа нь хариуцлага тооцож ажлуулж чаддаг болсон цагт л бүх юм сайхан болно

Зочин [64.119.25.145] 2023-02-04 14:43:40

тэнэг наймаачид хөлдүү толгойлоод хэт өндөр үнэ хэлээд юмаа зарж чадахгүй байхаар хир тааруу үнэ хэлээд хурдан эргэлдүүлбэл илүү хурдан ашиг олмоор доо.Уг нь бол хаа сайгүй л ьадбайгаа үнэгүй ашиглуулж байгаа биз дээ

Зочин [86.111.139.255] 2023-02-05 14:35:30

Ёстой зөв!борлохгүй байна гэж гоншигнож сууцгаахын оронд ... бизнес гэдэг чинь ашиг олох гэж хэт өндөр үнэ тавьж суух ёстой биш! Харин 30%-50 үнэ ээ хямдруулж хурдан олныг борлуулж тэндээс житнхэнэ их ашиг олно биздээ:-∅

Иргэн [59.153.113.10] 2023-02-04 11:58:28

Сайхан Евэн байхад байгаа зүйлээр ачтайхан боломжоороо хийцгээе !!!!!!!!! Бид өнөөдөр амьд байгаа нь бэлэг хүмүүсээ 3 хоног өнгөрөөд л баахан зээл авч яах нь вэ !!!!!!!! Тэртэй тэр боломийг хулгайлагчид чинь мөнгө байхгүй !!!!!!Одоо харин 76 г хөө ??????Улсаа аварсань Дээр дээ !!!!!!!!!

Иргэн [64.119.25.17] 2023-02-04 11:15:32

Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд өөрсдөө улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай. Тиймээс ард иргэд ээ, халамжгүй ба тэтгэмжгүй амьдарч сурцгаа!


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.