Хөрөнгөтэй хулгайчдаас улс төрийг ангижруулж шударга ардаа дэмжье

Aдмин / Нүүр

Улсын төсвөөс давсан орлоготой хэд хэчнээн тэрбумтан, их наядтан Монголд бүртгэлтэйг нэг бүрчлэн тоолж, тэдний хөрөнгө орлого хууль ёсных эсэх, татвар, бизнесийн зээлээ хугацаанд нь төлсөн эсэхийг сайтар ялгаж салган эзэмшигч этгээдүүд хэн хэн болох, төрийн өндөр дээд албан тушаалтай, эсвэл төрд ажиллаж байхдаа элдэв зээл, гэрээ, концесс, тендер авч байсан уу? тэдгээр нь ашиг сонирхолын зөрчилтэй юу? Үгүй юу? гэдгийг нэг бүрчлэн нарийвчлан шалгах шаардлага урган гарчээ гэдгийг сүүлийн үед өрнөсөн үйл явдлууд бэлхэн харууллаа.

Ялангуяа УИХ, ЗГ-ын одоо ажиллаж байгаа гишүүд, сайд дарга нарын хөрөнгө орлогыг шалгах шаардлага нэн түрүүнийх. Учир нь энэ Засгийн Газрын үед л ЖДҮ, Хөгжлийн Банк, нүүрсний хулгай гэх мэтийн томоохон авлигалын тор ил тод боллоо. Авлигалын систем хэд гуравхан жилд тогтож, хоёр гуравхан өдөрт алга болж сарнидаг ид шидтэй зүйл биш боловч анхнаасаа дүрэмгүй тул хаана ч шуналын хязгаар үгүй. Иймд шалтгааны үр дагавар, үндэс суурийг зөв олж чадвал гажуудлыг засч болох жамтэй.

Уул уурхайн компаниудад БЭТ гэгчийг томилж аваад улс мэдэлдээ авч үйл ажиллагааг нь шууд гарддаг байдал бий болов. Хэрэв төр үнэхээр нийтийн ашиг сонирхолд хамаарах өмч хөрөнгөө мэдэж, орлого зарлагыг нь захиран зарцуулах бодлого баримтлаж буй бол төрийн өндөр албан тушаалтнууд нь эхлээд өөрсдөө цэвэр гэдгээ нотлох л ёстой.

Улс төрийн намууд ч ялгаагүй хаанаас хэрхэн ямар аргаар санхүүжиж, сумлагдаж, хор найруулж өдий хүрснийг дүгнэх түүхэн мөч ойртож дээ. Учир нь ядуу иргэд тэгш бус байдлын золиосонд нухлагдсаар өдий хүрснээ юман чинээнд тоохгүй ч ирээдүйг нь хулгайлж, үр хүүхдийнх эрх чөлөөг булаахыг тэвчихгүй.

Энэ нь эцэстээ хөрөнгөтэй хулгайчид буюу төрийн мөнгийг хувьдаа завших дадал зуршилтай этгээдүүдээс улс төрийг ангижруулах, ард түмний хяналт, оролцоог нэмэгдүүлэх нь зөв болохыг харуулж байна. Хөгжлийн банкны зээлийн хууль бус зарцуулалтыг хянасан хамгийн сүүлийн үеийн хэлэлцүүлэгт л хэн нь хэн бэ гэдэг нь чухал бус юм аа гэхэд авлигалчид зээлээр хулгай хийж зээлээр өрөө дарж, зээлийн мөнгөөр авлигалдаж гаршсан арга барилыг тод зурж өгөв.

Авлигалтай тэмцэнэ гэдэг эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцно гэсэн үг. Тун амаргүй энэ үйл ажиллагаанд төр ард түмнийхээ дэмжлэгийг авч байж л үр дүнд хүрдэг... Олон түмэн ч зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлж байгаа нэгнээ дэмжиж төрд шударга шахалт үзүүлж, луйврын системийг нураах цаг ирлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.107] 2023-03-25 10:20:14

Одоогийн ерөнхий сайд Оюун эрдэнээс бусад нь огт хэрэггүй. 100 хувь цэвэрлэж шудрага ардуудыг гаргаж ирэхийг уриалж байна

Иргэн [192.82.90.124] 2023-03-23 23:34:57

Ядуу төрийн албан хаагчдын эсрэг жагсах хэрэггүй, харин олигархуудын эсрэг хамтдаа дайрах хэрэгтэй юм. Олигархууд өмч хувьчлалаар улсын байшин барилга, үйлдвэрүүдийг үнэгүй авсан ба монголын эрдэнэс баялгийг цөлмөж байгаа юм. Баячуудын өмнө гөлөгнөхөө больцгоо!

emch [202.9.40.232] 2023-03-23 21:34:54

mash zuv .

mongolhun [89.187.163.164] 2023-03-23 21:03:52

NIIGMIIN DAATGAL .HOGJILIIN BANK .NUURSNII MONGO .BOLOVSROLIIN ZEELIIN SAN .TARIALAN ERLELTIIN SAN .GUEE ER NI BUGDIIG NI TSOLMOSON BNA YASAN MUUHAI ULSUUD VE 10 TER BUM IIG AVAAD TOLDOGGUI BI 10 SAYIIN TSALINGIIN ZEELTEI ODOO 7500000 ULDSEN 1 HONOG HETREHEER SHUUHED OGNO GEED YARIIAD BAIDAG YUM 10 SAYAIIG OGOOGUI IRGEN HUNIIG SHOROND HIINE 10 TERBUM AVAAD TOLOHGUI UIH iin gishuun shorond yavj bolohgui gesen huuli bna uu

Зочин [64.119.23.202] 2023-03-23 17:52:44

Хөрөнгжсөн, авилгадаж амташсан этгээдүүдээс улс төрийг маш зоригтойгоор, маш хурдтайгаар бүрмөсөн салгаж шудрага ёсыг тогтоож, хүрэлцээтэй,сэтгэл хангалуун, зөв амьдарцгаая нөхөд өө !.Энэ бичсэн сэдэв маш зөв!.

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-23 17:02:32

МОНГОЛЧУУД ТУУШТАЙ ТЭМЦЭЖ ЧАДДАГГҮЙ ДОРОЙ ДҮМБИЙСЭН ӨӨРСДИЙГӨӨ АРД ТҮМЭН ГЭЖ ХАШГАРСАН МӨНГӨНИЙ ТРОЛЛУУД ТББ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫГ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЖ ЭНДҮҮРЭЭД ТЭНЭГТЭЭД СУУГААД Л БАЙ ГОХИНО ГЭДГИЙН ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МОНГОЛ МӨХӨХ ШАТАНДАА ОРЧЛОО ДОО. ҮҮНЭЭС ЗЭВСЭГТ ХУВЬГАЛ Л АВАРЧ МЭДНЭ

Хуучны юм санаанд ороод ирэх юм. [139.5.218.33] 2023-03-23 16:52:33

Дээрхийг уншихад монголчууд 1917 оны социалист хувьсгал хийчих санаатай байгаа юм шиг сэтгэгдэл төрөх юм. Та нарт тэгэж бодогдохгүй байна уу? Энэ талаар манай ХЗЯам юү гэж дүгнэж байна? Кх!

Зочин [202.9.46.82] 2023-03-23 16:38:55

Тэмцдэггүй ард түмэн мөхөж урсдаггүй ус ширгэдэг жамтай гэдгийг үхэрүүд санаарай.

Зочин [188.162.254.81] 2023-03-23 16:06:28

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

эгэл ард [202.179.15.34] 2023-03-23 15:02:29

эгэл ардын төлөө эгэл ард л санаа сэтгэл гаргах байх хөрөнгөтөн бол хөрөнгөтөн шүү дээ тэр хөрөнгө л бодохбайх

Зочин [139.5.219.242] 2023-03-23 16:18:37

эгэл ардыг сонгосон чинь 4 жил УИХ-д суусныхаа дараа хөрөнгөтөн болчихсон байвал тэгээд яах болж байна ?

Зочин [202.179.15.34] 2023-03-23 15:05:14

эгэл ард би 24 онд нэр дэвшье та дэмжинэ биздээ

иргэн [192.82.91.206] 2023-03-23 14:42:06

Тэмцэцгээ Ард түмэн Ирээдүйн минь дээ Монголоо улсаа - Хулгайч дээрэмчидээс аваач !!!!!!Олуулаа Тэмц !-- ганцаар биш олуулаа !!!!!!!!!

эгэл ард [202.179.15.34] 2023-03-23 15:03:21

та гараад ир би яваад очьё

irgen [202.9.46.223] 2023-03-23 12:49:10

AN MAN 2 h

Иргэн [203.217.139.240] 2023-03-23 12:42:36

МАН ба АН гэсэн одоогийн энэ хулгайч, авилгачдаар толгойлуулсан намууд байгаа цагт Монголд ийм боломж бий юу????

Зочин [150.129.141.232] 2023-03-23 10:49:15

Хармсалтай нь ардчилсан нам энэ системийн нэг хэсэг нь болохоор итгэхгүй бн.

Зочин [150.129.140.67] 2023-03-23 09:53:12

Хөрөнгийг хураах хэрэгтэй

Саран очир [202.179.15.34] 2023-03-23 15:04:22

эхлээд хүний хөрөнгө хураах эрхээ авья дараа нь хэдүүлээ хураая тэхүү

Зочин [64.119.23.202] 2023-03-23 09:47:00

Маш зөв.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.