УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД НАРАА ГЭР ХОРООЛЛУУДААР ОРЖ, ХӨДӨӨ ЯВЖ МАЛЧДЫН АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦ

Aдмин / Улстөр

Бүлт үсэрч, цээжээ дэлдэхээс хэтрэхгүй Монголын төр дэх эрх баригч хүчнийхэн хулгай авлигалын хэрэгт хамгийн түрүүнд бөөн бөөнөөр нэр нь холбогддог хэр нь бодит байдалтай газар дээр нь танилцаж иргэдийн санал бодлыг гэр дотроос нь цайг нь ууж, хоолыг нь амталж байгаад чин сэтгэлээсээ сонсдог нэг ч гишүүн алга. Тэд тойрогтоо ханаас ч юм бурхны илгээгдсэн элч шиг тэнгэрийн амьтад залрахдаа өглөгийн эзэд ,өрөвч гэгээн сахиусан тэнгэрүүд шиг дүр үзүүлээд замхардаг хуурамч.

Хэдэн жил хямралын нөлөөгөөр үмх махаа хэмжиж, идэх будаагаа тоолох шахаад байгаа өрхийн амьжиргаа ямар хэмжээнд тулчхаад байгааг төрд залрагчид, улс төрд нөлөөлөгчид хэмээн өөрсдийгөө дөвийлгөх шахаж дэлхийн тэрбумтан шиг аашлах мөртлөө хамгийн их өвчлөл ядуурал тэгш бус байдлыг улам өөхшүүлсэн албан тушаалтнуудад харуулмаар.

Сая хүүхдийн баярын үеэр идэх хоолгүй хүүхэд төчнөөнөөр гуринхалж, мөдхөн л угаартаж өчнөөн ард түмэн алтан амиа алдацгааж байхад ҮАБЗ ямар нэг дорвитой арга хэмжээ авалгүй, хийж байгаа ажил нь сонгуульд л зориулагдахаас бодит байдалтай нийцэх оновчтой, ирээдүйн урхгийг арилгах төлөвлөлттэй байж чадахгүй байна. Хар цай ууж хатсан боорцог жамирангаа хатангиршиж байгаа олныхоо бор амьдралтай танилцаж нүдээр үзэж, гараар барих эрхэм одоогоор төрд алга.


Сэтгэгдэл

Зочин [107.77.208.209] 2023-06-12 01:03:15

Үгүй муу Оюунчимэг юу хийж суугаа юм болоо? Уул нь их зүтгэлтэй, дайчин хүн шүү. Томоохон гүйцэтгэх албан тушаалд тавьчихад л болох хүн. Шаардаад гүйж өгнө дөө.

Зочин [66.181.161.100] 2023-06-11 19:42:54

Гүй энэ Оюунчимэг чинь яг л Түк-д ажилд ороход бэлэн шив дээ. 3 тэрбум нь юу болсон?

Зочин [202.9.40.132] 2023-06-11 10:39:31

УИХын гишүүний ажил үүргийн хуваарийг шинэчилж үндсэн ажлыг нь чанартай хийлгэмээр бнаа. Ингээд хог шороо түүж мод ногоо тарь гэсэн үүрэг бхгүй блгүйдээ. Хаа хамаагүй юм бүрт оролцоод бхаар чинь яаж ажлаа бхоах вэдээ. Тэгээд барахгүй бна гээд тоогоо нэмсэн ч бх шиг элэг юмаа хүүрнүүд чинь. Үндсэн ажлаа хийгээч эргүүнүүдээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.