Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Дашживаагийн Ариунболд,

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн,

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чулуунборын Гандирваа,

Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Тогоогийн Галбадрах,

Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Сүрэнжавын Ванчинхүү нарт хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.


Сэтгэгдэл

Батбаяр [202.9.46.157] 2024-03-18 23:00:30

За миний эх орон сүр хүчит олон бөхтэй, сүрэг тарган олон мянгат малчинтай, салбар салбарын олон гавьяаттай, цэрэг цагдаагийн олон генералтай. Гээд амьдрал доройтож,үр шим нь багасаж,авилга нь цэцэглэж ард түмэн зовох нь юуны учир вэ.Одоо больчихооч хамаг учир наад хийрхэлд чинь бна шүү дээ Ерөнхийлөгч өө

Иргэн [66.181.179.223] 2024-03-18 18:02:01

100 ямаанд 60 ухна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.