Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно

Aдмин / Улстөр

МАН-ын Бага хурал энэ сарын 23-нд болсон. Хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. “МАН-ынхан маш тохитой, томоотой хуралдаад мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж дэмжсэн” гэдэг ойлголтыг албан ёсны мэдээллээс нь харж болно. Харин албан бус буюу улс төрийн “тамхины цэг” хавиар олон л зүйлд яригдаж байна. Бага хурлынх нь хэлэлцсэн асуудлуудыг тойрсон сонин хачин энд тэнд нэмэгдсээр л байх шинжтэй. Энэ нэгийг нь онцлоход МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа шүүхтэй холбоотой нэлээд ширүүн үг хэлээдэхжээ.

Шүүмжлэл, дайралтын аль нь болох юм бүү мэд. Тэрбээр “Шүүх авлигын хэргийг саармагжуулж байгаагаа намайг хорлож байна, авлигачид ямар хүчтэйг нотолж байна, хэт хүчтэйгээ харуулж байна гэж эндүүрээд байна. Харин эсрэгээрээ ард түмэн, олон нийт өдрөөс өдөрт шүүх ямар ихээр авлигад автсаныг ойлгож байна. Үүнийг олон нийт олж харсан нь, үнэн худлыг ялгаж харж байгаа нь судалгааны дүнгүүдээс харагдах болсон. Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж хэт улайрч байгаад өөрөө өөрсдийгөө олон нийтэд хэнээс хамааралтай байгаагаа, хэнд үйлчилж байгаагаа, хараат бус байдлаа бүрэн алдсанаа нотолчихсон. Үүнийгээ удахгүй ойлгох болно. Ер нь энэ бол шүүх засаглалд томоохон реформ хэрэгтэй болсны нотолгоо” гэж хэлжээ.

Л.Оюун-Эрдэнийн ингэж ярьсныг улс төрийн “тамхины цэг” хавиар “Өмнөх өдөр нь Нийслэлийн шүүхээс Хөгжлийн банкны хэрэг дээр гаргасан шийдвэртэй холбоотой байх магадлалтай”, бас “Гаргаж тавьсан бүх хэрэг асуудлууд шүүх дээр очоод гацчихаад байгаад бухимдаад яваад байсан” гэх зэргээр ярьж байна.

Түүний хувьд шүүх байгууллагын үйл ажиллагааны талаар байнга шүүмжлэл өрнүүлдэг. Хамгийн сүүлд 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ дээр шүүхтэй холбоотой үг хэлсэн. Тэгэхдээ “Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.

Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “Сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. …Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.

Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна. Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?

Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү эсвэл зээл аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү. Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу. Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ.

…Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй, шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай. Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд УИХ-ын индэр дээрээс хариуцлагатайгаар илэрхийлье!

Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. …Шүүгчидтэй аль нэг улстөрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг ч хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал байршлын хувьд салангид байх, Дээд шүүхийн байрыг “Шударга ёсны ордон” хэмээн нэрлэх зэрэг ёс зүйн болон хэм хэмжээний олон асуудлыг бид нээлттэй ярилцах цаг болжээ” гэж байсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Иргэн 1 [66.181.182.58] 2024-03-27 20:02:38

Шүүхийг мөнгөтэй хүнд үйлчилдэг гэж л ойлгодог шүү. Улсын хөрөнгийг үрэн таран хийсэн хүмүүст хариуцлага тооцож чаддаггүй. Ж нь: газрын наймаа гэхэд өч төчнөөн хүн холбогддог, зарим нь дуртай газраа авч бусдад дамлан худалдаж бна. Мөн банкнаас зээл авчихаад төлдөггүй бултдаг...г.м...Ямар эрх дархтай нь хуулийн дээр байгаад бдаг юм бол? Хуулийг жирийн нэгэн иргэд биш дээгүүр алба хашдаг хүмүүсийн л үйлдэл бдаг. Тэр болгонд авсан арга хэмжээ тодорхойгүй л бдаг. Хаана хаанаа шударга бол түүнийг зөрчих ховор л байх байхаа.

ЗОЧИН [103.212.162.206] 2024-03-27 12:56:45

ОЮУНЭРДЭНИЙГ ДЭМЖИНЭЭ НААД ОЛОН ЖИЛ СУУСАН БҮХ ШҮҮГЧДИЙГ ХУУГААР НЬ СОЛИОЧЭЭ ХҮК ТЭЙГЭЭ ЗӨВЛӨЛДӨЖ БАЙГААД ТЭГЭХГҮЙ БОЛ ХЭЗЭЭЧ АВИЛГАЛАА ЗОГСООЖ ЧАМАЙГ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ГЭДГИ ЙГ ОЙЛГОЛДОО ЯМАР Ч АЖИЛ ЭХЛҮҮЛЭХЭЭР ШҮҮХ ПРОКУРОР ДЭЭР ОЧООД Л НАМ ДАРАГДААД БАЙГАА БИЗДЭЭ

Зочин [87.138.222.242] 2024-03-27 21:30:13

ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ХОГИЙН ДАНХАН ТОЛГОЙТ ФИСТАА ӨӨРӨӨ БИЧЭЭД БАЙГААМУУ ХААШАЙ ЮМ БУЗАР ШЭЭСНҮҮД

зочин [66.181.182.178] 2024-03-27 10:11:22

Авлигачдаас мөнгө авч Ерөнхий сайдыг харлуулах аргаа Шүүхтэй харгалдуулах далд санаа байна Энэ лайвчид үнэн хэлж байгаа бол түмэн олон дэмжинэ Худлаа хонзогнол учраас дэмжихгүй байгааг ойлгох тэнхээгүй төрөө муулна Ёр шүгэлжээ

зочин [59.153.86.104] 2024-03-27 09:01:21

бүх ард түмнээс санал авах замаар ерөнхий шүүгч ,ерөнхий прокурор , цагдаагийн дарга, авилгатай тэмцэх газрын дарга нарыг сонгон томилж чөлөөлдөг болоё .

ЕС-даа Чацга царайлахаа боль... [66.181.188.81] 2024-03-27 06:06:03

Сэлэмгүй хуй. Шүдгүй Эрслэн. Сумгүй хонгио . Гурав гэж орчин цагийн үлгэр онигоо бий болох нь шив дэ. Тэгээд одоо бүх шүүгчийг та гурав л томилоод бас буулгаад байгаа биз дээ. Юү гонгиноно вээ.

Зочин [76.146.59.225] 2024-03-27 01:45:40

Шүүгч нар мафийн тогтолцоонд байгаа , олон удаа ярьж хэлээд нэмэргүй мафитай яаж тэмцэх ёстой гэдгийг хойд , урд хөрш улсууд харуулаад 30 жил боллоо , бүх эрх мэдэл байхад шинэчлэл хийхгүй байгаа нь өөрсдөө холбогдоод байгааг харуулна

Зочин [66.181.188.61] 2024-03-26 23:11:54

Хуулийн гажуудал, одоо байгаа энэ бохир тогтолцоог маш их хүч гаргаж байж л засна. Гэтэл засах нь байтугай улам л мафижсан тогтолцоо руугаа яваад байна. Улс орныг сүйрэл рүү л түлхээд байгааг харсаар л байх уу.

Иргэн [66.181.179.128] 2024-03-26 22:00:55

Шүүх бүрэн ялзарсан нь үнэн. Гэхдээ шударга бус шүүгчдийг илрүүлж эрүүгийн хариуцлага тооцох бүрэн боломжтой. Ерөнхий сайдын шууд удирдлага доор тагнуулын байгууллага ,авилгатай тэмцэх газар ,цагдаагийн ерөнхий газар ажилладаг. Ерөнхий сайд ажлаа хийхгүй шударга ёс тогтоож чадахгүй байна.

Зочин [66.181.180.36] 2024-03-27 10:56:21

Ерөнхий сайдад ард түмний дэмжлэг хэрэгтэй бна

Зочин [66.181.189.93] 2024-03-26 21:58:27

Монголын шүүхэд эрлэгдоржийн босгосон хонгилын тогтолцоо бат бэх оршиж улам ч хүчээ авч байгаа өнөөгийн нөхцөлд шударга ёс шийдвэр горилох нь дэндүү тэнэг хэрэг Үүнийг нэн даруй нурааж бугшсан идээ бээрийг шахаж цэвэрлэн сайтар ариутгахгүй аваас улс орон мөхөлд ойрхон байна.

тогоо [202.126.90.120] 2024-03-26 21:27:05

бид улс төрчдөд биш тэдний баталсан хууль ийм бн түүнийг хэрэгжүүлэх шүүх цагаан дээр хараар бичсэны дагуу шийдэж бгаа тийм болохоороо эхлээд улс төрчид өө шүүхээс хол байлгаж дараа нь шүүгчдээс шударга ёсыг нэхэх

И [103.168.34.193] 2024-03-26 21:19:40

Монголын шүүх сөнөтүгэй гэж хэлэхэд ч багадна. Эднээс болж Монгол мөхнө шүү... ЕС-н хэлээд бгаа үнэншдээ !!!

Зочин [103.57.93.62] 2024-03-26 20:18:11

Улс орныг удирдаж чадах хүнд ажлаа өгөө

Зочин [203.17.23.197] 2024-03-26 19:05:27

Энэ шүүхийнхэний ялзрал туйлдаа хүрлээ. Удахгүй энэ мафижсан тогтолцоо хагарах болно. Буруутан бүхэн хийсэн үйлийнхээ үрийг эдлэх болно.

Зочин [66.181.160.51] 2024-03-26 18:31:13

Шүүх улаан цайм болсон үндсэндээ ялзарсан гэх дээ ерөнхийлөгч нь МАН ерөнхий сайд их хулын дарга гишүүд нь үнэмэлэхүй МАН ийм байж шүүх юмаа янзлаж чадахгүй байгаа бол дахиж ийм боломж яагаад ч олдохгүй ард олон босох л ганц арга үлдэж дээ хэрэв тийм биш бол ингээд л доромжлуулаад л вж байхаас ялтай билээ.

МОНГОЛ [202.55.188.104] 2024-03-26 17:41:57

Худал шүүхээр нэр барьж хуйвалдаж улс төр хийхийн оронд наад ерөнхий шүүгч, ерөнхий прокурор , атг ын даргаа ард түмэнээс сонгодог болгоочээ!

Зочин [31.17.203.166] 2024-03-26 17:01:06

Цагдаа, авилгатай тэмцэх газар, прокурор, тагнуул зэрэг босоо удирдлагатай байгууллагууд даргадаа сайн хүн болох гээд утгагүй, хуулийн нотолгоогүй, сошиалд тааруулсан байцаалт хийсэн болж, үндэслэлгүй яллах дүгнэлт заримдаа хийж, нийгэмд таалагдах оролдлого хийж нийгмийг талцуулаад байж болохгүй шүү. Ер нь прокуроруудын яллах дүгнэлтийг харьцуулж судалмаар аа. Голчлон хэлмэгдүүлэх шинжтэй байж мэднэ. . Ардчилсан монгол, дээд удирдлагаас хамааралгүй шүүхтэй тулдаа хэлмэгдэл гайгүй байна. Эсболбоос 33 оны хэлмэгдүүлэлт давтагдаж мэднэ ээ . Яг үнэн хэрэг дээрээ ажил амьдралын нарийн ширийн зүйл мэддэг, хуулиа мөрддөг ихэнх анхан шатны шүүгчид байна гэж харж байна.

Иргэг [66.181.161.90] 2024-03-26 15:24:41

Хууль хүчний байгуулагуудад удам залгаж ах дүүсээрээ үргэллэн ажилладгийг эхлээд хориглох ёстой .Хууль хүчний байгуулагад удирдах дээд албан тушаал хашдаг бол өмгөөлөгчөөрихамаарал бүхий хүмүүс ажиллахыг хориглох бас бусад төрийн байгуулагуудад удирдах албан тушаал хашихыг хориглох ёстой Мэдээж энэ нь улстөрчддөд бас хамаатай Ингээд дараагийн шат руу өнгийх учиртай Ингэхгүй бол хэн нэгэн мяНга яриад үр дүнгүй

Зочин [66.181.160.55] 2024-03-26 15:11:41

Ганцхан шүүх ч биш , хүчний байгууллагууд МАН - ын ХУЛГАЙЧИД дээр ЯЛ тунараад ирэхээр л АН ын \ дор хаяж 8 жилээс өмнөх \ АРХАГ ХУЛГАЙЧДЫГ торгох , эсвэл хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр л аргалах төдийгээр МАН - ын ХУЛГАЙЧИД уснаас хуурай гарчихаад байгааг ЕС ТА юу гэж тайлбарлах вэ ...??????

Зочин [82.144.201.2] 2024-03-26 13:50:29

Нөгөө л сайхан гоё үлгэр ярьж шүгэлдэнэ, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хариуцлага огт байхгүй бндаа ЕРӨНХИЙ САЙД АА. ! Энэ бол ээлжит жүжиглэлт, сонгуулийн пиар. Ард түмний толгойг сайхан угааж бндаа...

Эмээ [66.181.161.182] 2024-03-26 13:37:19

8 жил сайхан амьдарч чадаагүй ард түмэн зөв шүүх зөвхүмүүс хүсч бн мөнгөөр биш зөв сэхээтэнг ххүсч байгааг мэдээж хүн болгон хүсч чимээ чагнаж бн сайхан цаг хүсч бн

Дэл [202.55.188.121] 2024-03-26 13:35:18

Манай шүүх дампуураад удаж байгаа шүү дээ ардын намынхан энийг ойлгохгүй удлаа шүү шүүх энгийн ардад хаан заан эрх мэдэл хээл хахуулийн өмнө гөлөг шүү дээ

Зочин [103.57.93.246] 2024-03-26 13:27:23

Хуулиндаа, шүүхдээ биш. Шүүгч буюу хувь хүнд хамаг учир нь байгаа. Элбэгээ Тулгаа гм эзэнлээ үнэнч ээ харуулах гэж тэр.

Зочин [103.57.95.12] 2024-03-26 13:24:24

Шүүхийн зарим ажиллагаа үнэхээр доголтой байна шүү

Зочин [43.242.243.59] 2024-03-26 12:20:43

Гэрэл асахнээдээ амжилт

Зочин [66.181.176.155] 2024-03-26 12:19:05

Шүүгчийг биш баталсан хуулиа зас

Т.АЮУРСАЙХАН [103.212.119.52] 2024-03-26 12:03:59

ХУДЛАА БҮЛТЭРЧ БҮЛТЭРЧИХЭЭД ШҮҮХ РҮҮ ЧИХНЭ!

Зочин [66.181.160.36] 2024-03-26 14:12:38

Хуцаарай! Чи муу авлигач,орлогоо нотолж чадахгүй,идсэн ууснаа шингээж чадахгүй новш ингэж хэлэхээс өөр үг чамд олдохгүй л дээ

Zochin [122.201.31.174] 2024-03-26 11:58:36

Yag unendee bol ene Danhan tolgoit,Nianbakter terguutei MAN-iin aluurchin daranguilagch luivarchidiin togloomiin huuheldeinuudiin yalzral iim baidald hirgej baigaa shuu dee.Hudlaa shudarga dur esgej hooson gonshigonoj uilagnah hereggui..Ard tumen ta nariig harj baigaa shuu danhan tolgoit mini.

Зочин [59.153.113.132] 2024-03-26 11:42:33

Ёрдөө л тодорхой харагдаад бга шүү.жирийн ардын хэрэг хэдхэн хоногийн дотор шийдэгдэж байхад бүлэглэл,луйварчидын хэрэг шүүх дээр очоодл таг болчихдог,ганц нэг нь шүүгдэж 1,2 жил авсанч удахгүй цагааддаг.ийм байж болохгүй биздэ.аргагүй штэ,Элбэгдоржийн ам өчигийг нь авч байж таьвьсан шүүгчид эзэддээ үйлчлэнэ шүү дэ.хилийн хоригтой байхад хилийн хоригийг нь цуцлаад гадгаш нь гаргачихдаг,тэр Сайханбилэг,Сахал ыг шүүх л гаргасан шүү дэ.тэр 2 нь гаднаас монголчуудаа доромжлоод л үнэтэй хаус авчихсан гадны иргэн болчихсон сууж бгааг шүүгчидл бий болгосон.шүүгчидыг бүгдийг нь соль

Зочин [66.181.190.180] 2024-03-28 22:38:18

Ардчилал нэрийн дор хонголийн шүүх засаглал байгуулж АК-ныхаа гохон дээр хуруугаа тавьчихаад зүрх нь хагарах гэж байгаа эбагийн үнэн мууухай хэргийг цохон хэлж чадаж байгаа ЕСайдыг эрсдэлтэй гэхээсээ илүү эх орон ард түмнийхээ төлөө чин зоригт сайд гэж үзвэл зохино.

Зочин [202.126.90.32] 2024-03-26 11:05:41

8 жил төр барьж байж ганцхан шүүхэд буруу өгөх хэрэггүй харин шүүх ардын намынханд хэт зөөлөн хандаж байгаа байх шүү


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.