ХУУЛЬ БУС ХӨРӨНГҮҮДИЙГ ХУРААЖ ҮЙЛДВЭРЖИЛТЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ШААРДЛАГАТАЙ

Aдмин / Нийгэм

Үндсэн хуулийн үзэл санаа ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, төр ард түмний хоорондох гэрээ гэгддэг. Гэтэл Монголын нийгэм жил ирэх тутам эцэг хуулиа үл дээдлэн юм л бол гар хөлөө дүрж өөрчилдөг байдлыг хүлцэх зам руу оруулж байна. Товчхондоо эрх баригчид ард түмэнтэй байгуулсан мөнхийн гэрээгээ зөрчиж гэмт хэрэг үйлддэг.

Олон хямралыг гэтлэх бололцоот аргуудын нэг нь төрд олон жил ажилласан өндөр дээд албан тушаал хашигчдын хөрөнгийг хууль ёсных эсэхийг шалгаж хэрвээ хулгайн замаар хөлжигчид байваас тэдний хөрөнгийг улсын орлого болгон хурааж улсын төсөвт төвлөрүүлэн эргээд эрүүл зах зээлийн системд зөв голрилооор, үйлдвэржилт бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулдаг оновчтой шийдлүүдийг хэрэгжүүлэх зарим туршлагыг Монгол Улс нэвтрүүлэх шаардлага байна.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн аюулгүй байдал нэгэнт алдагдаж тэр ч бүү хэл хөрөнгө оруулалт гэх ойлголтыг тусгаар тогтнолыг худалдах хэмжээнд ойртуулна гэдэг аюулын харанга. Улс төрчдийн увайгүй тохиролцоо, олон жилийн хулгайн мөнгөнд суурилсан сонгуулийн будилаан ийм байдалд хүргэсэн нь гашуун үнэн.

1991 оноос өдий хүртэл зах зээлийг зөв бодлогоор зохицуулах бололцоо гарсангүй. Улс оронд эзэнгүй юм шиг авирлацгаах шударга бус түшмэдийн үер цутгацгаан тэд дэлхийд зартай оффшор данстнууд болтлоо улайрчээ. Иймд тодорхой нэг үеийнхэн, улс төрчид уриалж хууль бус хөрөнгийг цэгцлэх л үлдлээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.30] 2024-04-22 11:18:22

зөв. дэмжиж байна.

Иргэн [59.153.86.144] 2024-04-22 09:12:02

Тийм шүү. Маш зөв. Ард түмний хүч хөдөлмөрөөр бүтээн байгуулсан үйлдвэрүүдийг цэнхэр ягаан тасалбар гэх хоосон цаас гаргаж өөрсөддөө хувьчилж авах заль гаргаж хувьчилж авчихаад одоо бүр хагартлаа баяжчихсан байгаа юм шүү дээ. Монголын үндэсний үйлдвэрүүдийг бүгдийг нь хувьчилж аваад устгахыг нь устгаад ард түмнийг ажилгүй болгож туйлдуулсан. Төр засгийн бодлогыг авч хэлэлцэхгүй том2 толгойтонгууд бий болж ядуурлыг бий болгсон. Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг алдагдуулж хамаг үйлдвэрүүдийг устгасан нөхдүүдийг нэхэж хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр үеийн арьс ширний үйлдвэр хаана байна. Гутлын үйлдвэр хаана байна. Хэдэн мянган иргэдийг ажлын байраар хангаж байсан үйлдвэр шдэ. Одоо хаана байна. С10 гаруй том үйлдвэр ажиллаж байсан. Хэн хувьчилж авч устгасан байгааг тодруулах нь зөв. Одоо арьс шир яаж үнэгүйдсэн байна. Тухайн үед яаж боловсруулж байсан. Экеспортод гаргах хэмжээнд хүрч байсан. Талх чихрийн үйлдвэрийн хийж байсан чихэр мэхэр бол одоо байхгүй болсон шдэ.

Иргэн [59.153.115.236] 2024-04-21 19:53:28

Хэхэ. Улс төрчид яаг иргэдэд өгч харагдаач. Шударга нэрийн доор улс төрчид хүний хөрөнгө дэрэмдэх үйл ажиллагандаа гарамгай

Зочин [103.57.95.86] 2024-04-21 20:02:30

Одоо авах цаг болсон. Бүх юмны тохироо бүрдсэн. Дэлхийд дайн дэгдэх гэж байна. Монголын ард түмнийг хамгаалах баялаг хэрэгтэй. Худалч, хулгайч нарыг монголын шоронд хийе. Зэвсэгт хүчиндээ хөрөнгө мөнгөө зарцуулж, аюулгүй байдалдаа анхаарах шаардлага үүссэн.

Зочин [124.158.106.138] 2024-04-21 19:51:45

элбэгдорж лав 500 сая доллартай даа.

Зочин [66.181.161.125] 2024-04-22 00:34:08

Үнэхээр тийм бол харин ч бага байна

Зочин [202.126.89.170] 2024-04-21 15:51:12

Ийм хууль нарвал маш зөв болно доо

Зочин [202.126.89.170] 2024-04-21 15:49:27

Баян хүн байхгүй шүү харин хулгайч луйварчин хүмүүс л баыгаа

зочин [202.9.46.6] 2024-04-21 09:12:35

энэ хууль үнэхээр үйлчилж эхэлбэл улс орон шударга голдиролдоо орно доо хууль бусаар хөрөнгждөг улс чинь их хурлын гишүүд л байгаа ш дээ

ZOCHIN [101.189.22.137] 2024-04-20 17:00:55

UNENSHDEE HURUNGUU YAJ OLSON OO TAILBARLAJ L CHADAHGUI BOL ULSIIN ORLOGO BOLGOOD ZOGSOHGUI SHORONDSHUU...AVILGAL. HUNII NAIMAA ZAHIALGAT ALLAGA....MUU MUUHAIGIIN URR N IH MUNGUSHUUDEE...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.