Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж буй гарцын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь юм. Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.

Уг нүхэн гарцын ажлын явцын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшин мэдээллээ. Тэрээр “Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийгдэж байна. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа. Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв.

Уг нүхэн гарцын хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээхээр төлөвлөжээ. Ингэснээр авто замын түгжрэл 10.5 хувиар буурах юм.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.61] 2024-04-23 21:50:12

uuruu ochood vzeech mal tsaraitaa.

Иргэн [202.55.188.42] 2024-04-22 16:28:14

Өндөр нь хэд болдоо стандарт 2.4 тай машин гарах байгаа

Зочин [124.158.122.51] 2024-04-22 10:28:34

Ус зайлуулах хоолойгоо мартав аа манайхаааааан!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.182.200] 2024-04-22 09:56:55

бас нэг хийвэл нууртай болох вий дээ, бороо орсны дараа машин явж болдоггүй

хаана баригдаж байгаан [66.181.190.203] 2024-04-21 10:31:31

Усаа байнга соруулж байх ёстой болно доо. 5сар гээд байсан 6 сар боллоо.тэгээд 9-10 сар болоод хаотуурдаад хаях биз

Зочин [66.181.181.39] 2024-04-20 15:17:00

Энэ гарц нь яг хаана байригдаж байгааг мэдэх хүн Монголд байвал байгаа газарых нь газарын зургыг тавьж гийгүүлбэл их зүгээр байх юм

Зочин [66.181.185.44] 2024-04-21 18:21:33

Одооны 5 шарын гарамныхаа баруун тийш 100 орчим метрын зайд хашаанд хийгээд удаж байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.