Газрын маргаантай байгааг мэдсээр байж улсын комисс "Содон" хорооллын байрыг хүлээж авсан. Үүнийг авлигажсан системийн нэг хэсэг гэж харж байна

Aдмин / Нийгэм

“Содон стандарт” цогцолбор хорооллын оршин суугчдын төлөөлөл эрүүл, аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөж байна гэх асуудлаар өнөөдөр /2024.04.22/ мэдээлэл өглөө. Тодруулбал, тус хорооллын зүүн хойд талын баруунаас зүүн чиглэлд зорчих замын өргөтгөлийн ажлын улмаас оршин суугчид хохирч байна гэв. Тэд зам өргөтгөх ажлыг эсэргүүцээгүй, гэхдээ оршин суугчдын ашигладаг орон сууцны эргэн тойрон дахь зам талбайг өргөтгөлийн ажилд оруулж байгаад эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

Учир нь тус орон сууцны гадна талбайд бүртгэлтэй 1000 машины зогсоол байдаг ч ААН, оршин суугчдын гээд 2000 гаруй машин байршдаг. Орон сууц руу орж, гарах гурван гол хаалга байдаг.

Гэвч зам өргөтгөлийн ажлын улмаас зүүн, хойд орцууд хаагдах болоод байгаа бөгөөд ганц баруун талын төв хаалгаар тэр олон машин орж, гарахад хүндрэлтэй болох аж. Муугаар бодоход гал команд, түргэний машин ч яаралтай үед нэвтрэх боломжгүй болох эрсдэлтэй байна гэсэн юм.


Сэтгэгдэл

Hulganii baishin [122.201.31.240] 2024-04-24 20:32:36

Haha

Ишшш чааваас. [202.9.40.24] 2024-04-24 08:56:18

"Эрэл"-ээс авчихсан гэлүү? "Эрэл"-ийг үнэхээр хавчжээ, хулгайч нар. Энэ ямар учиртайг бичих байх гэж гарчгийг нь хартал хоосон шуугиан болгожээ. Сэтгүүл зүй ч гэж дээ. Гонконг, Сингапур шиг боолын орон зайн сууц үүсгэжээ, газаргүй юм шиг. Хулгай.

Зочин [122.201.31.136] 2024-04-24 10:13:29

газар хаана байгаа юм бэ

Зочин [66.181.161.3] 2024-04-23 23:06:30

Зайрмагны залуугийн бизнис биз дээ?

Зочин [139.5.217.37] 2024-04-23 21:07:39

Хаа ч адил дандаа газрын маргаан

Зочин [222.118.139.113] 2024-04-23 10:59:56

Нэг танилындаа орж үзсэн. Үнэхэнр давчуу юм бн лээ. Одоо залуустаа арай дөнгүүр талбайтай байр санал болгох цаг нь болсон гэж бодож байна

ЗОЧИН [202.126.89.146] 2024-04-23 09:33:55

ОДОО ЭНЭ КОМПАНИД ДАХИН ЭРХ БҮҮ ОЛГО ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛЖ КОМПАНИ БОЛОН ЗАХИРЛУУД ТҮҮНИЙ ХАМААТАН САДАНД НЬ ДАХИН ГАЗАР БОЛОМЖ БҮҮ ӨГ. ТЭГЖ БАЙЖ ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ БОЛНО.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.