Хөдөөнийхөн гэнэн цайлган сэтгэлтэй гэдэг үлгэр одоо худлаа болсон

Aдмин / Улстөр

Монголчууд бид өөрсдийнхөө талаар илт худлаа домог зохиож, үлгэр ярин түүндээ уярсан ард түмэн болжээ. Нөгөө дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг, амьдрал дээр байхгүйг мэддэг хэрнээ байдаг юм шиг ярьцгааж, түүндээ хөөрч, онгирч, худлаа огшдог сонин үндэстэн юм байна. Үүний нэг том жишээ бол Монголын тал нутгийн эзэд гэгддэг хөдөөгийн ард түмэн гэнэн цайлган, сүү шиг цагаан сэтгэлтэй гэсэн домог юм.

Хөдөөний хүмүүс бол гэнэн цайлган, тусч энэрэнгүй, өрөвч нинжин. Тал нутаг шигээ уужим сэтгэлтэй, өгөөмөр зантай гэж хот суурингийнхан ярилцдаг, гадныханд бас ингэж сурталчилсаар ирсэн. Өнөөдөр ч тэр, үүнийг ярьдаг хүмүүс хэвээрээ л байгаа. Яруу найрагт “яваад очиход цоожгүй айл танайх” ч билүү нэг нь уянгалан уншиж, бусад нь нулимс унаган чагнана. Хөрөнгө нь явдаг (мал гэж мэдэж байгаа байх), түүнийгээ дагаад явж байгаа хүмүүст гэр бараа энэ тэр бол хоёрдугаарт байдаг юм. Тэр явдаг хөрөнгөндөө манаач хийгээд дагаад явж байгаа л хэрэг шүү дээ.

Ийм байхад бид хөдөөнийхөн бол яг л хүн төрөлхтөнтэй адилхан хүн юм гэдгийг мартталаа домоглосоор өнөөдрийг хүрчээ. Тэгвэл одоо өөр болсон байна гэж халаглацгааж байна. Чухам юунаас болж хөдөө нутгийн ард түмний энэ тодотгол үгүй болсныг өнөөдөр албан ёсны судалгаа, шинжилгээ байдаггүй. Магадгүй анхнаасаа ч ийм зан араншин байгаа ч үгүй биз. Тэд тусч энэрэнгүй, цайлган, өрөвч нинжин байхаа больсон гэж зэмлэхээсээ илүү тэд хэрсүүжсэн, олон хүмүүстэй харьцаж сурсан, нэг үгээр хэлэхэд тэд хаширцгаасан.

Мөн гадаадын хүмүүсээс айдаг, нөгөө үргэсэн мал шиг хошууран дагаж гүйдгээ ч больсон. Бүр хэрсүүжсэн гэх энэ араншин нь хэтэрч, бусдад муу зүйл хийх тал руугаа ч ороод явчихсан байгаа юм. Үүнийг батлах нэг том сургамж бол 2016 оны наймдугаар сарын 31-нд Их Британийн алдарт уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш гэх эр Монголын Хангайн нурууны ноён оргилд гарахаар Улаанбаатараас хөдөлсөн байдаг. Гэвч тэрээр замынхаа талд буюу Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алдсан харамсалтай явдал болж байв. Уулчин эрийн хаана явааг заадаг траклог төхөөрөмж хөдлөхөө больж, нэг газартаа удаан заах болсныг түүний эхнэр болон найз нь мэдсэн байдаг.

Цагдаагийн мөрдлөгөөр Стив Нэшийг Архангай аймгийн харьяат 34 настай Г гэгч шунахайн зорилгоор зэрлэгээр хөнөөж, мөнгө эд зүйлсийг авч зугтаасан байдаг юм. Стив Нэшийн хэргийг сошиалаас эрвэл түүний манай хөдөөний хоёр эрийг өөрийн сайн найз мэт тэвэрчихсэн зураг гараад л ирдэг.

Нэг ёсондоо уулчин эр монголчууд, хөдөөний иргэд өөрт нь муу юм хийх хүмүүс биш гэдэгт бүрэн итгэчихсэн дүр төрх шууд л нүдэнд тусдаг. Харамсалтай нь тийм биш байсныг, бүр гэнэн цайлган, өрөвч нинжин гэх монголчууд эсрэгээрээ гэнэн тэнэг байсны горыг гадаад эр амсаж амиа өргөсөн гашуун түүхтэй. Гадны хөгжилтэй, хууль ёсыг дээдэлдэг, хүний эрхийг хүндэтгэдэг улс гүрнээс ирсэн жуулчин өөртөө байршил заагч суулгаж, хаана хэрхэн яваагаа тив дамжин ар гэртээ шууд мэдээлж байгааг манай таг хөдөөнийхөн мэдээ ч үгүй. Гадарлах ч үгүй. Тэд “Энэ нөхрийг нухаад булчихсан байхад хэн олох вэ дээ” гэж гэнэн тэнэгээр сэтгэж, хэдхэн бор долларын төлөө хүний алтан амийг хөнөөчихсөн аюултай улс.

Ер нь манай хөдөөнийхний амьдрал зэрлэг нь цэнгэл болчихсон гээд хэлчихэд нэг их зөрөхгүй. Шөнө дөлөөр халамцуу мотоцикл унаж давхиад л сумын төв орчихно. Тэндээ архины хэдэн танилуудтайгаа хэдэн шил юм мулталж байгаад үүр цүүрээр буцаад давхина. Хэн дуртай айлдаа хар шөнөөр давхиж очоод л босгоод хамт архидах юм уу дэмий яриад нөгөө айлаа унтуулахгүй гэх зэрэг бол энгийн зүйл. Үүнийг бусдын амьдралд оролцлоо гэж бодох ч үгүй. Харин тэглээ гэж хэлбэл нүд нь орой дээрээ гарч энэ чинь одоо яачихаад байгаа тэнэг вэ гэж загнах байх. Өдөр нь хонины захдаа хэвтэж байгаад харих маягтай, нэг тийм зэрлэг нь цэнгэл болчихсон хүмүүс.

Хуучин бол гадны иргэдээс хот хөдөөгүй хулчигнадаг, дөлдөг, тэр хэрээр аюул учруулдаггүй байв. Тэр нь Зөвлөлтийн дарлалд акатай цэргүүдийн дор олон жил явж ирснийх юм. Шар толгойтой болгоныг оросууд гэж саяхныг хүртэл хардаг, ханддаг байв. Гэтэл цаг үе өөр болж, барууны соёлтой орнуудаас Монголыг зорьж ирдэг болоод удаж байна.

Тэд боловсон, хүний эрхийг хөндөхгүй зөөлөн харьцаад байгааг манай хөдөөнийхөн “маанагдуу дорой амьтан байна” гэсэн бодлоор хуурч мэхлэх, мөнгийг нь салгах, залилахыг оролддог болсон. Бүр аминд нь хүрсэн аюултай тохиолдлыг дээр дурдлаа шүү дээ. Энэ байдал дахиад давтагдахыг саяхан нийтээрээ харцгаалаа. Хэдхэн хоногийн өмнө Франц-Канадын иргэн Томас Гарон да Силва унадаг дугуйгаар аялж байв. Гэтэл аялагч эрийг Улаанбаатараас гараад хоёр хоногт 200 км зам туулаад Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт явахад нутгийн эр биед нь халджээ. Үүний улмаас Томас Гарон да Силва ноцтой бэртэл авч, аяллаа зогсоон нутаг буцаж буйгаа мэдэгдсэн. Хэрэгтэн нөхөр бас л шунахайн зорилгоор жуулчинг зодсон болохыг хуулийнхан мэдээлсэн.

Монголд жуулчилж явсан иргэд Улаанбаатар хот, эсвэл аймгийн төвүүдээр явахдаа зодууллаа, дээрэмдүүллээ, амиа алдлаа гэдэг асуудалд холбогддоггүй. Яг л хөдөө талаар явж байгаад л ийм эрсдэлтэй байдалд орчихоод байна. Тиймээс одоо Монгол Улс гаднаас зорин ирж байгаа жуулчдад энэ төрлийн сануулгыг өгөх хэрэгтэй болжээ. Монголын хөдөө нутгийн иргэд та бүхний төсөөлж байгаа шиг гэнэн цайлган, өрөвч нинжин энээ тэрээ гэдэг худал шүү. Яг л бусад улсын уугуул иргэд ямар байдаг шиг тийм л ааш араншин, хатуу ширүүн уур амьсгалтай байвал хатуу, зөөлөн дулаан байвал зөөлөн л байна. Итгэхэд хэцүү учраас аюулгүй байдлаа үргэлж анхаарч яваарай гэж албан ёсоор танилцуулдаг, анхааруулдаг болох хэрэгтэй болж байна.

Бид дотооддоо ч хөдөөнийхөн маань цэвэр ичимтгий монголоороо, нинжин цагаан сэтгэлтэй, хэнийг ч хайрлан тэтгэх агуу зүрхтэй гэх мэт худлаа уянгын халилаа больё. Тэд зөвхөн гадаадынханд ингэж хандаад зогсохгүй айл саахалтдаа ч, хаяа хоршооддоо ч хүн чанаргүй хандах нь байдаг л үзэгдэл болчихсон. Олон арван жил нэг айл саахалт байсан айлаа бэлчээр усны төлөө хөөж туух, гадуурхах, бүр нэгнийгээ очоод буудчихдаг болчихсон шүү дээ.

Тиймээс одоо Монголын байгаль, тал нутаг л гадныхныг татаж, аяллын амт таашаалыг өгнө үү гэхээс монголчууд, хөдөөний ард түмэн хэт найрсаг гэж бодох нь буруу. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ соргогоор харж, аяллын компаниуддаа мэдэгдэл хүргүүл. Хэдхэн хоногийн өмнө дугуйгаар аялагчийн амь насанд халдахыг завдсан бэлэн тохиолдол байхад цаашид дахиад ч ноцтой хэрэг өдөөхийг таашгүй. Учир нь хөдөөнийхөн гэнэн цайлган сэтгэлтэй гэдэг үлгэр бидний зохиож, тэрэндээ итгээд уйлж хайлдаг домгуудын нэг л юм шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.171] 2024-05-24 23:10:57

Уб хотын эргэн тойронд бга сэлбэг зардаг улсууд бугд хөдөөныхөн ихэнхнь гадаадад боолыг хөдөлмөр хж бгаад ирсэн тэдний хуучин сэлбэг хуучин дугуй маш унтэй хулхи худалч хотод ирж биёэ унэлдэг хуухдуудтэй цус ойртолт ихтэй хэцуухэн улсууд даа эд нар

Зочин [202.126.91.247] 2024-05-23 07:20:16

ХӨДӨӨНИЙХӨН ГЭНЭН ЦАЙЛГАН САЙХАН СЭТГЭЛТЭЙ БИШЭЭ ХӨДӨӨНИЙХӨН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЗАЛЬТАЙ ЗАЛХУУ АРХИЧИН. ӨВӨЛ БОЛОХООР ЭХНИЙ ЦАСНААР Л ЗУД ГЭЖ ХУДЛАА ХАШГИРЧ БААХАН ХӨРӨНГӨЖИЖ АВНА ХАМГИЙН БУЗАР ХУДАЛЧ ЗАЛЬТАЙ хулгайчууд бол хөдөөний малчид

Зочин [66.181.177.168] 2024-05-22 22:31:36

Ер нь итгэлгүй брлж өгвөл шууд л хулхидөна

Зочин [139.5.217.212] 2024-05-22 22:48:32

Эмэгтэй жуулчдыг хүчиндэнэ,цагаан идээг тэнгэр тулсан үнээр зарна,ярих найраа бхгүй.

зочин [59.153.86.104] 2024-05-22 21:57:41

хөдөөнийхөн гэнэн цайлган гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй . урваж шарвахдаа гаргуун ,биеэ нөөсөн ,өлөн зантай ,атаархуу , нөхөрлөхөд итгэл даахгүй бэрх хүмүүс.

Sa [202.126.90.160] 2024-05-22 19:08:45

Монголын боловсролгүй, шуналтай ,амиа хичээсэн хүмүүс хаана бна гэвэо хөдөө л бна гэж хэлнэ. Тэд бөөн бөөндөө хотод орж ирж хотын хүмүүсийн соёлыг эвдэж бгаа

Уншигч [202.126.90.202] 2024-05-22 17:21:10

Хөдөөнийхөн юм үзээгүй дандаа мөнгө мал ярьсан их нарийн заваан хүмүүс байдаг арчаа муутай их муу санаатай айрагаа хүртэл өөрсдөө уух нь өөр худалдах нь өөр зардаг мал нь ч өөр иддэг нь ч өөр байдаг биз

Зочин [202.21.105.38] 2024-05-22 15:19:04

Монгол хүн шүү дээ Морьтой хүн шүү дээ

Зочин [66.181.176.34] 2024-05-22 15:14:51

хамгийн өмхий санаатай хүмүүс

Зочин [139.5.219.167] 2024-05-22 14:59:58

Гэнэн цайлган биш ч гэсэн зөв бурууг ялгаж салгахтайгаа шүү манай малчид.

Зочин [202.70.43.95] 2024-05-22 12:33:14

Хөдөөнөөс хот руу ирээд такси хийгээд тэгээд шунахайн сэдлээр хүн алаад баригдсан тохиолдол гарч байсан. Арай л дэндүү шуналтай юу

Эрка [66.181.189.69] 2024-05-22 11:58:00

Хотод биш хөдөөд болгоомжилдог нь түгээмэл болсон шүү.Гадныхан байтугай хотын хүмүүсийг мөнгө гэж хардаг болсон.

Зочин [66.181.161.137] 2024-05-22 11:20:01

Үнэн үнэн. Юм үзээгүй өлөн тэнэг зангаа гэнэн цайлган гэж солиордог малнууд. Мал хүртэл юм сураад циркд тоглодог байхад энэ хөдөөнөөс хотод ирсэн тэнэгүүд лифтнээс хүн гарахаар зайтай болж өөрсдөө орно гэдгийг ойлгохгүй, шууд өөдөөс дайраад багтахгүй бол үлдэж мэдэхгүй хаалгатай нь ноцолдоод эвдээд хаячихна. Бүтэхгүй гарууд .

Зочин [139.5.217.64] 2024-05-22 11:04:29

Танхай балмад хүн хаана ч байдаг харь гаригт ч байдаг байлгүй дээ тэглээ гээд нийтээр нь дүгэнэ гэдэг бол ухвар мөчид хүний бодол .ийм хүмүүс юм бичээд тавиад байх нь утгагүй байнаа

Зочин [66.181.160.112] 2024-05-22 09:35:18

Олон хүн дунд явж2 зэрлэг балмад юм үзээгүй гуйлгачинтай нь таарчиж дээ хөөрхий.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.