“Oracle”-ыг хамтран үүсгэн байгуулагч Л.Эллисон дэлхийн хоёр дахь баян хүн болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн программ хангамж үйлдвэрлэгч “Oracle” компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Эллисон манай гаргийн хоёр дахь баян хүн боллоо.

Түүний хөрөнгө 9.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 207.1 тэрбум ам.доллар болсноор "Forbes" сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосыг ардаа орхижээ. Жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй Ж.Безосын хөрөнгө 1.5 тэрбум ам.доллароор буурч, 202.9 тэрбум ам.доллар болсон бол 251.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Илон Маск жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.

“Oracle”-ын хувьцаа сүүлийн таван өдөр дараалан тогтвортой өсжээ. Таван өдрийн арилжаагаар тус компанийн хувьцаа 21.5 хувиар өссөн байна. 2024-2025 оны санхүүгийн жилийн эхний улирлын тайлангийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамаглалаас давсан нь хувьцааны үнэ ийнхүү өсөхөд нөлөөлжээ.

Программ хангамж үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компаниудын нэг болох “Oracle”-ыг 1977 онд байгуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.45] 2024-09-18 20:00:45

Чи тэгээд бас мэдэх үү кк

Зочин [202.9.47.30] 2024-09-17 18:07:31

Эднээс баян нууц хүмүүс байдаг. Тэд дэлхийг удирддаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.