"Дэлхий нийтэд нүүрсний эрэлт буурахын хэрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, ядуурал газар авах аюул байна"

Aдмин / Эдийн засаг

“Ногоон технологи-2024” өдөрлөг өнөөдөр төв талбайд эхэллээ. Өдөрлөгт гадаад, дотоодын 80 гаруй ААН, байгууллага оролцож эрчим хүчний хэмнэлттэй дулаалга, монгол гэрийн дулаалгын багц, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах технологи, цахилгаан зуух, халаагуур, сайжруулсан түлш, барилгын дулаалга, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг танилцуулж байна.

Өдөрлөгийн нээлтийн үеэр гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Дэлхийн банкны эдийн засагч үг хэлсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөний талаар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Хосе Лүиз Диаз Санчез "Уур амьсгалын өөрчлөлт эх дэлхийд тулгарч буй хамгийн том аюул болсон. Зөвхөн эдийн засаг бус бидний эрүүл мэнд, амьдралыг эрсдэлд оруулж нөлөө үзүүлж байгаа юм.

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зөвхөн байгалийн хүчин зүйл талаас биш, давхар дэлхийн улс орнуудын эдийн засаг нүүрстөрөгчийн ялгарал багатай загвар руу шилжиж байгаа нь илүү нөлөөлнө.

Өөрөөр хэлбэл Монгол Улс ирээдүйд эдийн засгаа уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байлгахаас гадна нүүрснээс хамааралтай эдийн засгийн загвараа өөрчлөх шаардлага гарч байна гэсэн үг.

Бидний хувьд эдгээрийг сорилт гэж үзэж байгаа ч нөгөө талаасаа бидэнд томоохон боломжуудыг бий болгож байна гэж харж байгаа. Монгол Улсад тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, агаарын бохирдлоо бууруулах, нүүдэлчин соёлоо хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах ногоон технологи бүхий шинэ салбаруудыг хөгжүүлэх боломжууд байна гэж харж байна.

Сүүлийн үед Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн томоохон илрэл нь зуд болон үер усны аюулууд нэмэгдэж байгаа. Ирээдүйд эдгээр нь илүү их давтамжтай тохиолдох, хохирлын хэмжээ өндөр байх тооцоолол байна.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл дийлэнх нь нүүрснээс хамааралтай. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор улс орнууд нүүрсний хэрэглээгээ багасгаж, өөр шийдлүүдийг хайж байгаа. Тиймээс Монгол Улс нүүрснээс хамааралтай эдийн засгийн салбараа өөрчилж төрөлжүүлэхгүй бол дэлхий нийтээр нүүрсний эрэлт буурахын хэрээр эдийн засгийн өсөлт саарч, ядуурал газар авах аюул байна. Эдгээр асуудлыг шийдэх боломжтой. Бодлогын арга хэмжээгээр үр дүн гаргаж болно. Гэхдээ бодлогын арга хэмжээ юу байх талаар нарийвчилж яримааргүй байна. Энэ талаар Дэлхийн банкнаас хийсэн "Уур амьсгалын өөрчлөлт болон хөгжил" судалгааны тайланд дараа сард оруулсан байх болно.

Дэлхийн банкийг судалгаа хийгээд сууж байдаг байгууллага гэж ойлгож болохгүй. Бид нэлээдгүй хөрөнгө оруулалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Жишээ нь "Монгол Улсад мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах" төслийг хэрэгжүүлж, ногоон технологийг нэвтрүүлэхээр томоохон хөрөнгө оруулалтыг хийж байгаа.

Монгол Улс хөгжлийн хувьд эгзэгтэй уулзвар цэгт хүрч ирсэн байна гэж харж байгаа. Бид цаг алдалгүй зоримог шийдвэрийг хэрэгжүүлж уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн асуудалд тэсвэртэй болгох, эдийн засгийн загварыг өөрчлөх, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжүүлэхэд томоохон үр дүн гаргаж чадна" гэж ярилаа.

“Ногоон технологи-2024” өдөрлөг өнөөдөр үргэлжилнэ.

ikon.mn


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.69] 2024-09-19 21:23:52

Энэ халтар юугаа мэдэх вэ Халуун орны амьтан Монголыг мэдэхгүй ш дээ

зочин [66.181.184.235] 2024-09-19 20:17:10

Монгол нүүрсээр баялаг ДЦС барих нь зөв Хулгай луйвар ухамсарын доройтолоос ангижирч хөдөлмөрийг шудрага үнэлдэг цаг ирхэд ядуурлаас гарна Амин хувиа бодсон баяжих хөрөнгөжих донтой өлөн шуналтангууд цалин тэтгэвэр нэмэх сургаар үнэ хөөрөгдөж нэмсэний дараа дахин нэмдэг иргэд ядуу байхаас өөр яахав

Zochin [202.126.89.149] 2024-09-19 17:04:43

Эхлээд МАН г зайлуулах хэрэгтэй

Зочин [66.181.182.186] 2024-09-19 18:53:52

Хуцаа чи, дэлхийн банкыг цаг нь болохоор монголоос хөөх хэрэгтэй.

Д.Гансүх [202.126.90.155] 2024-09-19 15:10:49

Ногоон хөгжил, нүүрс хүчлийн хийг багасгана, яданг цөөрүүлнэ, галлагаатай халаалтнаас салах цаг болсон гэх зэргээр цахилгаанаар гэр, орон сууцаа халаах техинологт орсон. Шөнийн тарифаар цахилгааны хөнгөлөлт үзүүлж олон өрх айлууд халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа, шийдүүлэх гэж байгаа өрх айлууд ч олноор нэмэгдэх гэтэл цахилгааны үнийг чөлөөлж байгаагаас шалтгаалан олон өрх айл цахилгааныхаа үнийг төлж чадахгүйд хүрч байгааг яах гэж байна.

Иргэн [66.181.189.18] 2024-09-19 13:24:55

Мөнгөний ханш уналт зогсоогүй цагт Монгол улс хөгжих талаар ярих хэрэггүй!!!

Зочин [103.9.90.100] 2024-09-19 12:58:27

МОНГОЛ УЛС ЗӨВХӨН НҮҮРС БИШ МАЛ АЖ АХУЙ ГАЗАР ТАРИАЛАН АЯЛАЛ ЖУУЧЛАЛ ... ХӨГЖҮҮЛЭЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ. ГАДАГШ НҮҮРС ЗӨӨЖ ХОЛ ЯВАХГҮЙ

Жуулчлалын хөг Монголд дуусч байндоо. [66.181.160.123] 2024-09-19 14:17:06

Монголын аялал жуулчлал цаашид нэг их орлого ашиг АВЧРАХГҮЙ. Учир нь монгол гэр Зүүн-Өмнөд Азийн зочид буудлын хэмжээнд ХҮРДЭГГҮЙ, гэрт өгөх хоол унд нь бусад орныхоос сонголт БАГАТАЙ, үйлчилгээний чанар ДОРОЙ. Жуулчид нэг их ИРЭХГҮЙ байгаа. 10-05-р сард жуулчид Монголд огт ирдэггүй. Иймд бид газар тариалан, мал аж ахуйдаа найдахаас ӨӨР АРГАГҮЙ.

Балт [66.181.182.40] 2024-09-19 12:17:32

Гадны хөлтаруудаар заалгахгүй. Нүүрсээрээ дулаан гаргаад ашиглалтаа нэмээд явна. Маш хүйтэн өвөл хавар ,одоо зуны эхэн сар талдаа ортол дулаардгүй монголд үхсэн ацны эко мико , говь талруугаа ДЦС олноор барих н зө.

Зочин [66.181.182.186] 2024-09-19 18:56:51

Яг тийм, дэлхийн банкинд мөнгөө мэдүүлэх албагүй. Өөрийнхөө мөнгийг дэлхийн банканд мэдүүлэхгүй шууд зөв зарцуулалт хийж дулаан өвөлжиж, малтайгаа байхад монгол алзахгүй.

... [103.80.211.231] 2024-09-19 09:29:27

gej munkhruulaad nuursee khurdan zar gekh geed bgaamuu? baij l baig ldee teguul...kheden zuun jil baij baisan yum...yund sainaa zowno we? delkhii niiteer nuurs khereggui bolbol bid ch bas dagnashdee ukheree.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.