Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очирыг шилжүүлэн авчирна

Д.Тулга / Хууль

Интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж байна гэж Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Тус мэдээлэлд Иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

  • бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан,
  • Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж,
  • Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 17.8 дугаар зүйлийн 3.1 /Эд хөрөнгө устгах гэмтээх/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/ зааснаар яллагдагчаар татагдсан байхдаа буюу 2022 оны 7 дугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан хэргээр буруутгагдаж буй.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 8 дугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байна.
Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2 жил хорих ял оноосон талаар тус улсын Интерполын үндэсний төв товчооноос мэдээлэл ирүүлсэн гэжээ.


Сэтгэгдэл

зочин [202.126.91.138] 2024-10-05 13:27:08

яэнийг авчирч зардал болж байхаар тэнд нь чад хийлгэчихвэл яасан юм бэ

Зочин [66.181.178.114] 2024-10-05 02:00:18

Монгол улсын ерөнхийлөгч мөн ерөнхий сайд байсан Адгийн тонуулчид ХулгайчСайханбилэг Элбэгдорж алуурчиныгаа авчрах хүчгүй улс шүү дээ

Zochin [202.126.89.132] 2024-10-05 15:27:28

Harin tiimee tedend huchee gargaj chadahgui zailuul muu jaraahaig l avchrah yumdaa

Зочин [120.18.94.165] 2024-10-05 00:06:15

Elbegee ajiltai bdg yum bnlee, ajlaa duusaad yavnaa l gj bsn

Mongol [91.141.63.213] 2024-10-04 18:00:44

Saihanbileg, Elbegdorj metiin hunuusiig awchiraad shuuwel odoo ene tur zasagt baigaa HULGAICH NARIIN 90 % nd shoron shaansdee. Hahahahaha. Hen tur barihiin tegeheer????? Hahahaha. Uhernuudee

Зочин [59.153.113.52] 2024-10-04 16:08:26

Энэ залуу тэгж хулгай хийж ард иргэдыг хорлоогүй бхаа. Энэ залууг авчирч бсанаас Элбэгдорж Сайханбилэг 2ыг аваад ирвэл арай нэрэнд цэвэр бхдаа. Энэ залуугаас юу ав ч долоох юм бэ? Ажилын гарз.

Зочин [192.82.66.27] 2024-10-04 14:59:33

Өнөө Сайханбилэг,Эрдэнэбилэг, Элбэгдорж нар яасан бэ??? Дээрээс нь шүүрдэхгүй бол дороос нь шүүрдээд хэрэггүй л дээ. Үр дүн гарахгүй.

Зочин [66.181.161.164] 2024-10-05 12:29:21

Энэ чинь хүн алсан хүнийг нь бариад,бусад төрлийн хэрэг хийснийг нь орхи гэсэн үг үү?

Зочин [95.156.68.248] 2024-10-04 23:25:08

Тэд америкийн хамгаалалтад байгаа, 3 сая иргэнээ хядаж хүний махаар хооллож байсан камвожын дарангуйлагчийг ивээлдээ авч 80 наслуулсан улсад манай авилгалч сайд нар юу ч биш. Тэдэнд үйлчилсэн хүнийг яаж жаргааж чаддагаа харуулсан тул манайхан амь хайргүй урваад байгаа ш дээ. Манайх ч биш дэлхийн улсууд бүгд

KUKA [66.181.168.82] 2024-10-04 14:37:34

МОНГОЛ УЛС ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАРЬЖ АВЧ ИРЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ЖАРААХАЙНУУД, ЖАРААХАЙНУУДЫГ ТҮҮЖ, АКУЛУУД НЬ МӨНГӨӨР ЦОХИОД ҮЛДЭЖ БАЙНА ДАА....

Зочин [95.156.68.248] 2024-10-04 23:28:25

Цаад улсад нь энэ жараахай хэрэггүй тул зайлуулж байна. Хэрэгтэй хүнээ бол бурхан ш дээ гээд аваад үлдэнэ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.