Хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна

Aдмин / Эрүүл мэнд

НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өчигдөр (2024.11.29) болж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулав.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлдэг байна.

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тайлангаас үзвэл, 2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх 50.2 хувиас 44 хувь болж буурчээ.

Гэсэн ч агаарын бохирдлыг бүрдүүлэгч азотын давхар ислийн 28.2 хувийг гэр хороолол, 63.2 хувийг автомашинаас ялгарах утаа бүрэлдүүлж байна. Үүнээс үзвэл агаарын бохирдлын багагүй хувийг автомашинаас ялгарах утаа бүрдүүлдэг.

Тодруулбал, Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх 712.992 бүртгэлтэй автомашины 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай бөгөөд автомашин 0-5 км/цаг хурдтай явахад ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин ихэсдэгийг танилцуулгад онцлов.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа аж. Үүнд,

-Сэлбэ, Баянхошуу дэд төвийн 20 мянган айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүч, дулааны эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх,

-Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан зэрэг бусад эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх, уурын болон усан халаалтын зуухыг бусад эх үүсвэрт холбох,

-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид шинэчлэлт хийх,

-Дулаалгын төслүүдэд иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх,

-Дотоод орчны бохирдлыг бууруулах,

-Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулах,

-Агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээ багтжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Heartland [202.126.90.210] 2024-12-01 06:49:23

Хөдөөнийхнийг хөөж гаргахад утаа 0,03% орчим багасна. Хотын машины 50% буюу 350000 түгжирч дундачаар 2л х 350000 х 1000эргэлт/минут х8цаг х60минут буюу 180000 гэрийн түлэх х 25кг х 0,5 м/сек х 0,08 м яндан утаа, дээр нь 7сая тонн ДЦС нүүрсний:365-н 1 хоногийн утаа гээд УБ орон зайн бохирдол үл дундрах авай....

Зочин [139.5.218.231] 2024-11-30 20:07:33

Хотын агаар УТАА түгжрэл хоёрт ЗҮГЭЭР Л ХӨДӨӨНИЙХӨНИЙГ ХӨӨЖ ГАРГАХАД Л ХАМААГҮЙ САЙХАН БОЛНО ШҮҮ 60-70 МЯНГАН ХҮН ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРЖ ӨВӨЛЖИЖ БАЙНА 50-60 МЯНГАН МАШИН НЭМЭГДЭЖ ТҮГЖРЭЭ ҮҮСГЭЖ БАЙНА ХОТЫНХОН ХҮН БИШ ХӨДӨӨНИЙХӨН ХҮН ЮМУУ ХАШААНДАА БАЙШИН ДАА ХӨДӨӨНИЙХНИЙГ СУУЛГАЖ БАЙГАА ХОТЫН ТЭНЭГҮҮД ӨӨРСДӨӨ ТҮГЖРЭЛ ХАМАГ ЦАГ АМЬДРАЛАА БАРЖ БАЙГААГАА МЭДДЭГ БОЛООСОЙ, ХОРТ УТААГААР ҮР ХҮҮХДИЙГ НЬ ҮХДЭЛ БОЛГОЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙ ЭРВААТАЖ БАЙГААГАА ХОТЫН ЭРГҮҮНҮҮД МЭДДЭГ Ч БОЛООСОЙ ДОО. ҮНЭН ТЭНЭГ БАЙНА ДАА ХОТЫНХОН. НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧ НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ БЯЦХАН ХҮҮХДҮҮДЭД ХАЙРТАЙ Л БОЛ ХӨДӨӨНИЙХНИЙГ ХӨӨЖ ГАРГА

Зочин [202.131.234.123] 2024-11-30 16:42:57

76 126 сайд өөрсдөө л утаагаар утаж үхүүлж байна шүү дээ.

Зараа [124.158.107.154] 2024-11-30 10:14:21

Хотын агаарыг иргэдтэй нь цуг "муужруулсан" нүүрсний бизнесийг эрхлэгч нөхөд хордуулж байна гээд хэлчих зориг нь хүрсэнгүй...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.