Калифорнид гарсан түймрийн хохирол 275 тэрбум ам. долларт хүрчээ
АНУ-ын Калифорни мужид гарсан түймрийн хохирол урьдчилсан байдлаар 275 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн тухай цаг агаарын ажиглалтын AccuWeather сүлжээ мэдээллээ.
Салхины улмаас хурдтай тархсан Өмнөд Калифорнийн ойн түймрийн хохирлын үнэлгээг өмнө нь 150 тэрбум гэж тооцож байсан юм. Шинэчилсэн үнэлгээгээр гамшгийн нийт эдийн засгийн хохирол 250–275 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. мэдээнд дурьджээ.
Хүчтэй ойн түймэр энэ сарын 7-нд Лос-Анжелес хотын тойрогт эхлээд асаж улмаар тансаг сууц бүхий Пасифик-Палисейдс дагуул хот нэрвэгдсэн юм. Гуч шахам хүн амиа алдаж, 12 300 байшин барилга түймэрт бүрэн сүйджээ.
Сэтгэгдэл