Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна

Д.Тулга / Орон нутаг

Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу байгаа тухай албаныхан мэдээллээ.

Тодруулбал,

  • Баян-Өлгийн Сагсай,
  • Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь,
  • Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон,
  • Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут,
  • Сэлэнгийн Хүдэр,
  • Төвийн Баянчандмань цагаан зудын байдалтай.

Харин Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Ховд, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Жаргалант, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байдалтай байгаа аж.

2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр, улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал, үүнээс 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 480.6 мянган тэмээ, 24.5 сая хонь, 22.9 сая ямаа тоологдов.

Малын тоо өмнөх оныхоос 7.0 сая (10.9%)-аар буурсан байна. Малын төрлөөр авч үзэхэд, хонь 4.9 сая (16.7%), ямаа 1.7 сая (6.9%), үхэр 276.4 мянга(5.2%), адуу 146.6 мянга(3.0%)-аар тус тус буурч , тэмээ 6.7 мянга (1.4%)-аар өссөн байна.

Оны эхний малын 14.5 хувь буюу 9.4 сая том мал 2024 онд зүй бусаар хорогдлоо. Нийт хорогдсон малын 33.1 мянга (0.4%) нь өвчнөөр хорогдсон байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 5.0 сая , ямаа 3.0 сая, үхэр 800.1 мянга, адуу 558.9 мянга, тэмээ 11.2 мянгаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 31.6 хувийг ямаа, 53.8 хувийг хонь эзэлж байна.

Том малын хорогдол 2024 онд Сүхбаатар аймагт 1.8 сая (19.5%), Хэнтий аймагт 1.5 сая (16.1%), Архангай аймагт 993.3 мянга(10.6%), Төв аймагт 843.1 мянга(9.0%), Дорноговь аймагт 682.7 (7.3%) мянган мал хорогдсон нь том малын хорогдлын 62.5 хувийг эзэлж байна .


Сэтгэгдэл

Зочин [103.140.10.195] 2025-01-20 18:39:07

mini setgetdel muhai bailaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.