Хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах талаар мэдээлнэ

Aдмин / Орон нутаг

2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт:

Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "ТОП-6" жин жингийн шилдэг зургаан тамирчны цуврал халз барилдаан "UG Arena"-д эхэлнэ.

11:00-13:00 цагт:

-Элчин сайдын индэр хүндэтгэлийн лекц ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болно.

-Улсын дээд шүүхээс хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсонтой холбоотой мэдээлэл өгнө.

19:00 цагт:

ХХI зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлаг дахь Хөрөг зураг" үзэсгэлэнг МУЭ-ийн Арт галлерэйд нээнэ. Үзэсгэлэн 2 сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Бусад

-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

-Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 3-7-нд хүлээн авна.

-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.

Орон нутагт:

-Завхан аймгийн 2025 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 16 төрлөөр Улиастайд эхэллээ. Эдгээр тэмцээн зургаадугаар сарын 1 хүртэл хуваарийн дагуу үргэлжилнэ.

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.