"Japan Airlines"-ийн онгоц Сиэтлийн нисэх буудал дээр зогсож байсан "Delta" авиа компанийн онгоцыг мөргөжээ
Өнөөдөр өглөө Сиэтл-Такома олон улсын нисэх онгоцны буудалд Japan Airlines компанийн онгоц зогсоолд байсан Дельта онгоцны сүүл рүү мөргөсөн осол гарлаа.
Өнөөдөр өглөөний 10.17 цагийн орчимд болсон үйл явдалд хариу арга хэмжээ авсан гэж нисэх онгоцны буудал олон нийтийн сүлжээнд мэдээлэв. Хүн бэртэж гэмтээгүй бөгөөд нисэх буудлын удирдлагууд зорчигчдыг онгоцноос буулгаж, терминал руу буцаан авчрахаар ажиллаж эхэлжээ.
Мексикийн Пуэрто Валларта руу нислэг үйлддэг Делтагийн онгоцонд 142 зорчигч байсан бөгөөд тэднийг өөр онгоцонд шилжүүлж байна.
Сэтгэгдэл